Бодибилдингийн тамирчин Г.Ариунтамир, Э.Цогт нараас допинг илэрчээ

45

Монголын бодибилдинг, фитнессийн холбооноос саяхан Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд зохион байгуулсан билээ. Тэр үеэр хориотой бодис хэрэглэсэн тамирчдын нэрсийг зарлав.

Тэмцээний үеэр Г.Ариунтамир, Б.Бямба-Очир, Э.Цогт нараас допингийн шинжилгээ авхад Г.Ариунтамир, Э.Цогт нараас хориотой бодис илэрч, зохих хариуцлагыг оноосон талаар олон нийтэд мэдээллээ.

Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны Допингийн эсрэг дүрмийн дагуу Г.Ариунтамирыг тэмцээнд оролцох хугацааг хоёр жилээр, Э.Цогтыг дөрвөн жилээр хасчээ. Харин Б.Бямба-Очироос хориотой бодисын төрөл илрээгүй байна.

Монголын бодибилдинг, фитнессийн холбоо 1990 онд байгуулагдаж, 1991 оноос улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж эхэлжээ. Мөн 1993, 1996 онд Олон улсын холбоодын гишүүнээр элсэж, Монголын Үндэсний олимпийн хорооны гишүүн болсон байна.

Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх тавдугаар сард зохион байгуулах аж.

Эх Сурвалж: Mnb.mn


URL:

Сэтгэгдэл бичих