Ж.Батзандан: МАНАН бүлэглэлд үйлчилдэг 5Б ангийн багш нартай хатуу тэмцэнэ

p1c785flfievb17m11dgu1c0k12973УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр (04.05) мэдээлэл хийлээ. Тэрбээр хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийлэв.

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад олон чухал хууль орсон байгаа. Ялангуяа, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг өөрчилж өгөөч гэсэн санал иргэдээс их ирдэг. Тиймээс Зөрчлийн тухай хууль болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Бас Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл энэ хаврын чуулганаар батлагдана.

Энэ удаагийн чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл орж ирж байгаа. Хэрвээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд эхэлбэл 45 хоног тасралтгүй хэлэлцэх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байх үед өөр хуулийг хэлэлцдэггүй хуультай. Мөн Сонгуулийн тухай болон Улс төрийн намуудын тухай хуулийн хэлэлцэнэ. Гишүүнчлэлгүй, зөвхөн дэмжигчидтэй, монголын иргэдэд суурилсан үйл ажиллагаа явуулдаг улс төрийн хүчнийг бий болгохын төлөө онцгой  анхаарч ажиллана.

Үүнээс гадна С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн гэх асуудлаар Ж.Батзандан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Прокурорын дэргэдэх мөрдөн шалгах албыг татан буулгаснаас болж эрүүдэн шүүдэг болсон гэж зарим хуульч андуурч байна. Монгол Улс эрүүдэн шүүхийн эсрэг хатуу бодлоготой орон гэдгийг их сургуулийн багш нар хэлье. 5Б ангийн таван багш байгаа. Тэр хүмүүсийн үед эрүүдэн  шүүх ажиллагаа газар авсан байна. 5Б ангийн хэдэн багшийн бузар булайг удахгүй дэлгэнэ.

Энэ таван нөхөр сүүлийн таван жил Монголын эрхзүйн системийг баллаж хаясан. Энэ таван нөхөр Б.Хурц, Д.Эрдэнэбилэг  гэдэг хүний үгээр явж, Монголын эрхзүйн тогтолцоог бузарласан. Та нарын буруу бодлого болгоныг Батзандан зогсоох болно. МАНАН бүлэглэлд үйлчилдэг 5Б ангийн багш нарт Монголын төр доромжлуулахгүй, хатуу тэмцэнэ” гэв.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн. М.Батсуурь, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин, Ц.Элбэгдоржийн зөвлөх байсан Ч.Өнөрбаяр нарыг 5б ангийн багш нар хэмээн нэрлэж, тэдэнтэй тэмцэхээ Ж.Батзандан ийн илэрхийллээ.

М.Болд

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих