Өөх соруулах мэс засал хийж үйлчлүүлэгчийнхээ аминд хүрсэн гэх “Тод каннам” эмнэлэг мэс засал хийх зөвшөөрөлгүй байжээ

xcfbfbТод каннам” эмнэлэгт өөх соруулах мэс засал хийлгэж байгаад зүрх нь зогсож амиа алдсан эмэгтэй 60 кг жинтэй байжээ

Сүүлийн үед Монголд гоо сайхны мэс засал маш их газар авч байна. Алдартай урлагийн од бүсгүйчүүдээс эхлээд жирийн нэг эмэгтэй хүртэл захын нэг гоо заслын эмнэлэгт ороод гоо сайхны мэс засал хийлгэдэг болсон. Харамсалтай нь охид бүсгүйчүүд маань гоо сайхны мэс засалд хошуурахдаа баталгаагүй, зөвшөөрөлгүй газар хийлгэснээс болж, эрүүл мэнд, сэтгэл санаа, мөнгө санхүү цаашлаад амь насаараа хохирсон тохиолдол манай улсад цөөнгүй бүртгэгдсэн байдаг байна.

Хамгийн сүүлд л гэхэд 29-хөн настай бүсгүй өөх соруулах мэс засал хийлгэж байх үедээ зүрх нь зогсож, нэгдүгээр эмнэлэгт хүргэгдээд нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.

Тэрээр, Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод ирж тус эмнэлэгт өөх соруулах хагалгаа хийлгэж байгаад ийнхүү харамсалтайгаар амиа алджээ.Тодруулбал, 29 настай 60 кг жинтэй иргэн О /эмэгтэй/ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тод каннам эмнэлэгт өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах мэс ажилбар хийлгэж байгаад зүрх нь зогсож, биеийн байдал нь хүнд, амьсгалын аппараттай нэгдүгээр эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдэн ирсэн байна. Нэгдүгээр эмнэлэгийн зүгээс шаардлагатай бүхий л эмчилгээг хийсэн боловч энэ сарын 1-ны өдөр эмэгтэй амьсгал хураажээ.

Энэ талаар ЦЕГ-ын Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад, “ХУД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тод каннам гоо  сайхны эмнэлэгт энэ оны гуравдугаар сарын 26-ны өдөр 29 настай эмэгтэй  өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож, Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад энэ сарын 1-ний өдөр нас барсан хэргийг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тус хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдсэн хэлтэст шалгаж байгаа. Үхлийн шалтгаан болон гэм буруугийн асуудал мөрдөн шалгах ажиллагааны дараа тодорхой болно гэсэн юм.

Харин НМХГ-аас тус эмнэлэгтэй холбоотой зарим зүйлийг тодруулахад, “Тод каннам” эмнэлэг тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл, өөх соруулах хагалгаа тус эмнэлэгийн үйл ажиллагааны чиглэлд байхгүй” гэх мэдээллийг өгсөн юм.

smedee.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.