Д.Дорлигжав ҮЦХүрээлэнгийн газраас зарж хөрөнгөждөг үү!!!

5710a003fd96bfaef73c7cdcd642eb84Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны 28 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2/06, 2 /07 дугаар тогтоолуудаар батлагдсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол улсын нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2009 оны зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны хүрээнд Баянзүрх дүүргийн 10, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Туул голын дагуу зурвас газарт баригдах Үндэсний паркийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” орон нутгийн өмчийн төсөвт үйлдвэрийн газрыг 2009 онд байгуулж, нийтдээ 973 га талбайд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байдаг. Нийт талбайн 15 хувь нь тохижилт, 85 хувийг ногоон байгууламж байгуулахаар эхний ээлжинд 183 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулан ажиллаж байгаа аж. Энэхүү төсөл ажил нь тохижолтоос гадна Нийслэлийн ундны усны нөөцийг хамгаалах чухал ач холбогдолтой юм.

Гэвч энэхүү газарт шунасан , шуналын сэдэлтэнгүүд олон байдаг бололтой. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тэдний нэг нь Монгол улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав бөгөөд тус төслийн газрын 42 га газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэх юм билээ. Тэрхүү хувьдаа авсан үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 42 га газраас албан байгууллага, аж ахуйн нэгж хувь хүмүүст зарж, хөрөнгөжих нэгэн эх үүсвэрээ хийж байна уу гэх хардлага эрхгүй төрж байна. Хуулиар бол ундны усны нөөцийн энэхүү газрыг хэн нэгэн этгээд хувьдаа эзэмшихийг хатуу хориглосон байдаг. Хэрвээ Д.Дорлигжав тус газраас 42 га газрыг эзэмшилдээ авсан нь үнэхээр үнэн бол хэрхэн, яаж авав… гээд сонирхолтой но-той бөгөөд ноцтой фактууд дэлгэгдэх болно. Бид энэ талаар тодруулж эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.

https://paparatsi.mn/o18


URL:

Сэтгэгдэл бичих