“Их 7”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар уулзаж байна

5ca8270cbf08b“Их 7”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Францын нийслэл Парис хотноо уулзаж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү уулзалтын үеэр хэлэлцэх гол сэдвүүдэд БНАСАУ, Иран болон кибер аюулгүй байдлын асуудлууд багтаж байна.

Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан энэхүү уулзалтыг дэлхийн энх тайван, аюулгүй байдлын талаарх асуудлуудыг хэлэлцэх чухал боломж хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Энэхүү уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео оролцоогүй ба түүний орлогч Жон Ж.Салливан оролцож байгаа аж. М.Помпео уг уулзалтыг яагаад алгассан нь тодорхойгүй байна. Ажиглагчдын үзэж буйгаар, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа “Их 7”-ийн уулзалтад чухал ач холбогдол өгөхгүй байгаагаа харуулж байж магадгүй ажээ.

Уулзалтад оролцогч талууд Иран, Сири болон бусад тулгамдсан асуудлуудаар зөвшилцөлд хүрч чадах эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байна. Японы Гадаад хэргийн сайд Таро Коно хэлэлцүүлгийн сэдвээр БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг дэвшүүлэх төлөвтэй байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих