УИХ-ЫН ДАРГЫН ГЭР БҮЛИЙН ОРЛОГО ӨСЧЭЭ

hurungu-640x320АТГ-аас албан тушаалтнуудын 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг вэб сайтдаа байршуулжээ. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын ХОМ-ыг танилцуулж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд 2017 онд 912900.00 мян төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, нэг LX570 автомашин эзэмшдгээс гадна хадгаламжиндаа 3131.70 мян төгрөгийн үлдэгдэлтэй байсан юм.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар 2017 онд нийт орлого нь 58 сая төгрөг, 1 орон сууцтай, 172 сая төгрөгийн хадгаламжтай зэргээр мэдүүлж байв. Тэрбээр 2017 оны ХОМ-тээ 162448.00 мян төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, Harley Davidson, Lexus 570, Mercedes Benz, ML320 автомашин болон мотоцикл эзэмшдгээс гадна 100000.00 мян төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, түүхийн үнэт зүйл, хадгаламжиндаа 1 756 362.60 мянган төгрөгийн үлдэгдэлтэй хэмээн мэдүүлж байсан билээ.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тухайд 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гэр бүлийн орлогоо мэдүүлээгүй бололтой. АТГ-аас танилцуулсан хуудаснаас харж болно.

http://xacxom.iaac.mn/?last_name=%D0%A3%D1%85%D0%BD%D0%B0%D0%B0&org_id=&org_names=&first_name=%D0%A5%D2%AF%D1%80%D1%8D%D0%BB%D1%81%D2%AF%D1%85&position_name=&year=

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.