200 литр шатахуун асгарсан талбайг аюулгүй болгожээ

shatahuunНийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, шатахуун түгээх станцад бензин буулгаж байсан автомашинаас бензин асгараад зам руу урссан осол өнгөрсөн 5-ны өдөр гарсан юм. Энэ талаарх дуудлага тухайн өдрийн 16:08 цагт ирсэн байдаг.

Дуудлагын дагуу тус Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ослын газарт дөрвөн минутын дотор очиход “Норд бенз” загварын шатахуун тээврийн ачааны автомашины жолооч Б шатахуун буулгаж байх явцад 50 тн-ын нөөцийн савнаас 200 литр АИ-92 шатахуун хальж, 30х15 метрийн хэмжээтэй талбайд тархан асгарсан байжээ. Улмаар шатахуун асгарсан талбайд элс асган саармагжуулан аюулгүй болгосон байна.

Үүнээс өмнө “Синчи газ” хийн түлш түгээх газраас хий алдагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайн үед онцгой байдлын газрынхан зургаан цагийн турш саармагжуулалт хийж аюулгүй болгосон гэх бөгөөд мэргэжлийн хяналтын газраас газ хадгалах саванд цууралт үүссэн хэмээн дүгнэж, үйл ажиллагааг нь зогсоосон. Тэр ч бүү хэл тус газар нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан гэдэг мэдээллийг ч өгөөд буй.

Шатахуун асгарсан, хий алдсан гэх мэт тохиолдол өмнө нь ч цөөнгүй гарсан байгаа. Тиймээс айл, албан газар, сургууль, цэцэрлэгийг ч хүртэл хөршлөн буусан энэ олон дэлбэрч, тэсрэх бодис бүхий аюултай станцуудад яаралтай зохицуулалт хийж эхлэхгүй бол ниргэсэн хойно нь хашгирах вий. Тэгээд шатахуун асгарч, хий алдсаар л байг уу?

https://updown.mn/79139.html


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.