Монь Ивээл ХХК-ийн “Ивээл” хотхоны оршин суугчид эрүүл мэнд болон эд зүйлсээрээ хохирч байна

d70f4b1f0da765ed2607be000b0b492eДөрөвдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэгт байрлах “Ивээл” хотхоны 41Б байрны найман давхрын орцны цахилгааны шийднээс гал гарч улмаар кабелийн сувгаар дээш өгсөж 12 давхарт хүртэл шатжээ. Ийнхүү 8-12 нийтдээ таван давхарын орцны бүх цахилгааны шийд шатсан аж. Гал гарсан шалтгааныг мэргэжлийн байгууллагууд эцэслэн тогтоох бөгөөд одоогоор тус хотхоны 41Б байрны бүх айл өрхүүд цахилгаангүй хэвээр байна. гал гарч буй дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын Гал унтраах 14-р ангийн нийт найман бүрэлдэхүүнтэй алба хаагчид хоёр минутад очиж, галыг түргэн шуурхай унтраасан аж.

Оршин суугчдын хэлж буйгаар, Гал гарч эхэлмэгч орц бүхэлдээ утаагаар дүүрсэн байсан. Гал гарсныг түрүүлж мэдсэн иргэд бусад айлынхаа хаалгыг тогшин гадагш гарахыг сануулж байсан юм. Бүх айлын хүмүүс гадаа гарч утаа гарахыг хүлээж зогссон. Мөн Гал унтраах 14-р анги яг хажууханд байдаг учраас дуудлага өгөөд тун удалгүй ирж шуурхай унтраасан. Хэрэв шуурхай ирж унтраагаагүй бол олон хүн угаартаж, олон айл шатах байлаа. Одоогоор оршин суугчдын ихэнх нь галд угаартсан төдийгүй толгой эргэж, нүд харанхуйлж, бөөлжих зэргээр угаартсан шинж тэмдэг илэрч байгаа. Төрөөд аравхан хонож байсан нярай хүүхэд гал гарснаас угаартаж эмнэлэгт хэвтсэн. Нийт оршин суугчид нэгдэж хандах газарт нь хандана. Учир нь аюултай нөхцөлд олон иргэнийг амьдруулж байна. Одоогоор хэзээ цахилгаантай болох нь тодорхойгүй. СӨХ-ны зүгээс ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна гэв.

Байрны дээд давхруудад гал гарсан учраас дээд давхрын айлууд гэртээ орох боломжгүй, учир нь бүх тавилга, эд зүйл нь утаа болж ашиглахын аргагүй болсон. Харин доод давхрын оршин суугчид гэртээ цахилгаангүй байгаа юм.

ХЭЗЭЭ ТОГТОЙ БОЛОХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА. ОРШИН СУУГЧДЫН ХОХИРЛЫГ ХЭН БАРАГДУУЛАХ ВЭ? Энэ талаар тодруулж эргэх мэдээлэх болно.

Дашррамд дуулгахад харуул хамгаалалт, цэвэрлэгээ, цахилгаан узель, нэгдсэн тоолуур, цэвэр бохир ус, усан хангамж болон халаалт дулаан зэрэг бүх ажил үйлчилгээг хариуцан ажилласан туслан гүйцэтгэгч компаинд Монь Ивээл ХХК нь ажил гүйцэтгүүлсний төбөрөө төлөхгүй шүүхдэлцэж, заргалдаж байсан удаатай.

https://paparatsi.mn/o2r


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.