Шатахууны үнэ 45-50 төгрөгөөр нэмэгджээ

167Бензин шатахууны үнэ дахин нэмэгдэж иргэдийг бухимдуулаад байна. Тодрулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд нефть импортлогчид шатахууны үнийг литр тутамд 45-50 төгрөгөөр нэмж, зарим шатахуун түгээх станцууд АИ 92 автобензин 1785-1790 төгрөг болжээ.

Шатахууны үнэ өнгөрсөн онд хэд хэдэн удаа нэмэгдсний дараа Засгийн газраас шатахууны үнийг литр тутамд нь 100 төгрөгөөр бууруулсан. Тухайн үед ”цаашид ч шатахууны үнэ буурах боломжтой, дахиад ч буулгана” гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон салбарын сайд нь хэлсэн ч ийнхүү дахин нэмэгдлээ.

Одоогоор шатахууны үнийн нэмэгдэлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.