АН-ын дарга ”Тумбааш”-ийн цуглуулгатай болжээ

Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт Ерөнхий сайд С.Батболд эвтэй дөрвөн амьтныг үр жимс бүхий модтой нь мөнгөөр сийлсэн гоёмсог жааз бүхий дурсгалын зүйл гардуулжээ. Хамтарсан Засгийн газар гурван жил гаруйн хугацаанд хамтарч ажиллахдаа эв нэгдлийг эрхэмлэж, улс орныхоо төлөө маш олон ажлыг хийж амжуулсаны үр дүнд Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 82 хувьтай байгааг тэрбээр онцолсон байна. Энэ бүхэн эвийг эрхэмлэж улс орныхоо эрх ашгийг эн тэрүүнд тавьж ирсэний үр дүн юм аа хэмээгээд энэ бүхэнд Эвийг эрхэмлэх ухаанаар хандсан Н.Алтанхуяг даргад талархал илэрхийлж байгаагаа энэ үеэр мэдэгджээ. Н.Алтанхуяг даргын хувьд өмнө нь Тэргүүн шадар сайдын ажлын өрөөнд нь намынх нь нөхдөөс бэлэглэсэн нэг метр хэртэй гоёмсог хийцтэй эвтэй дөрвөн амьтны баримал хүндтэй байр эзэлдэг байсан. Түүнийг намын даргаар ажиллах хугацаандаа эвийг эрхэмлэж хагарч бутарсан намаа эвтэй болгож зангидсан гар шиг авч яваад талархаж хоёр дарга хоёр тамгатай болоод байсан хэд хэдэн намын үүр хороодыг эвлүүлж нэгтгэсэнийх нь дараахан эвтэй дөрвөн амьтантай  намын даргаа адилтган зүйрлүүлж бэлэглэсэнийг намын нөхөд нь ярьж байсан удаатай. Дуулдаг дуундаа уярч гэгээн сайхныг билэгдэн дуучин Долгор хун цуглуулдаг шиг аль ч талдаа эвлүүлж босгох авах гээхийн ухаанаар улстөрд ханддаг  Ардчилсан намын дарга энэ маягаар мөдхөн эвтэй дөрвөн амьтаны цуглуулгатай болох дог оо.

Г.Дарь


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.