Нэр бүхий эмнэлгүүдийн рентгэн аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо

216

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Оксман” ХХК-ийн “Сувд-Д” шүдний эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. Хяналтаар рентген кабинетын цацрагийн хамгаалалт бүрэн хийгдээгүй, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулаагүй, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэггүй, дотоод хяналт хийдэггүй зөрчлүүд илэрчээ.

567392423454209494175962316994088638873600n-800x445 Нэр бүхий эмнэлгүүдийн рентгэн аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо

Тиймээс зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авч, шүдний суурин дэлгэмэл рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор гурван сарын хугацаагаар хэсэгчлэн түр зогсоосон байна.

564595214197173052425752133215740872884224n-763x1024-763x1024 Нэр бүхий эмнэлгүүдийн рентгэн аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо

Мөн “Дуб” ХХК-ийн “Мед травма” эмнэлэгт шалгалт хийхэд тус эмнэлэг нь ионжуулагч цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалах тусгай зөвшөөрлийн хязгаарлах нөхцлийг зөрчиж, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллаагүй байна. Уг зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авч, хагалгааны “C-arm” рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор гурван сарын хугацаагаар түр хэсэгчлэн зогсоожээ. 5593524421169322517308548815151076295573504n-1-1-720x445 Нэр бүхий эмнэлгүүдийн рентгэн аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо

Эх Сурвалж: Updown.mn

https://updown.mn/79404.html


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.