600 саяын үнэтэй хурууны хээ уншигч “ажилласангүй”

262

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудалд нэмэх санал гаргаж санал хураалт явуулах үед 600 саяын үнэтэй хурууны хээгээр санал авах төхөөрөмж ажиллахгүй гишүүн багагүй шуугиан дэгдэв.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Миний хурууны хээг ч уншихгүй байна. УИХ-ын Тамгын газрын технологи хариуцсан ажилтнууд яаралтай засварлана уу.  Чуулганы санал хураалт явуулах нөхцөл бүрдэхгүй болчихлоо. Тестээр нэг санал хураалт хийе” гэсэн бол УИХ-ын Тамгын газраас ”Программ техникт асуудал байхгүй. Хурууны төхөөрөмжөөр ирц бүртгүүлэхэд болсон бол санал хураахад ч асуудалгүй. Хуруугаа яаж уншуулж байна гэдгээс л шалтгаалж байгаа байх. Дэгийн тухай хуулиар гар өргөж санал хураалт явуулах боломжтой” гэжээ.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.