УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эд хөрөнгийг битүүмжлэхийг шаардаж байна

3015

Монголбанкнаас өчигдөр Капитал банкийг татан буулгаж эрх хүлээн авагч томилсноо албан ёсоор мэдэгдсэн. Ийнхүү ЖДҮ-гийн хэрэгтэй нэр холбогдсон УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн банк дампуурсанд олон эргэлзээ тээнэгэлзээ төрүүлж байгаа юм. Тухайлбал, нийгмийн даатгал болон бусад төсөл хөтөлбөрийн мөнгөнүүдийн хэрхэн тухай шуугиан дэгдэж байна. Тухайлбал зөвхөн ЖДҮ-ийн дэмжих сангийн 7,6 тэрбум төгрөг энд байршсан, дээр нь банк өөрөө гурван удаагийн гүйлгээгээр хоёр тэрбум 336 сая төгрөгийн зээл авсан. Наад зах нь энэ мөнгийг хэн төлөх вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна.

Үүнээс одоо хамгийн гол нь төрийн, төсвийн мөнгийг хэрхэн вэ гэсэн асуулт гарч ирж байна. Сошиал сүлжээгээр тухайлбал судлаач Ганхуяг зохион байгуулалттайгаар банкийн дампууруулж, төсөв, хөтөлбөрийн мөнгийг зувчуулдаг, найдваргүй зээлүүдийг алга болгодог гэж бичсэн. Ийм ч эргэлзээ төрүүлэхээр байгаа юм.

Албаны эх сурвалжуудын зүгээс 20 хүртэл сая төгрөгийн хадгаламжийг төр хариуцна гэсэн тайлбар өгч байгаа. Энд ч бас нэгэн их хурлын гишүүнээс болж төр тэдний хохирлыг төлөхөөр болно гэдэг нь юу гэсэн үг вэ гэдгийг санах хэрэгтэй. Үүнээс гадна 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай хүмүүс яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл тэд өнөөдрөөс зохион байгуулалтад орж, хамтдаа эрх ашгаа хамгаалахаар тэмцэл өрнүүлэх юм байна. Тэд Б.Ундармаа гишүүн албаар зохион байгуулалттайгаар банкаа дампууруулсан. Тийм учраас яаралтай бусад эд хөрөнгийг нь битүүмжилж, хохирол төлүүлэх нөхцлийг хангуулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Тэгэхгүй бол нэг бол хохирлыг төлөхгүй бултах, эсвэл төрийн мөнгийг луйвардах магадлалтай гэж үзэж байгаа аж. Тиймээс тэд нэгдсэн зохион байгуулалтад орж төрд хандан Б.Ундармаа гишүүний хөрөнгийг битүүмжлэх шаардлага тавих бөгөөд шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн хурц, хатуу хэлбэр шилжин эсэргүүцлээ илэрхийлнэ гэжээ.

Эх сурвалж: INFOMONGOL.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.