Шаардлага хангаагүй их, дээд сургуулийн тоог цөөлнө

712-155502833249d42692-17d6-4911-b842-36bddaad8d16УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууны “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг  сонсож байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хариуг танилцуулж байгаа юм.

Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөл байгуулж ажиллаж байгаа юм байна. Чанарын баталгаажуулалтын талаар сургуулийн удирдлага,  оюутнууд, олон талын хүмүүст сургалт явуулжээ. Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар үнэлгээ хийлгэхэд бэлэн болжээ.

Оюутныг хөгжүүлэх орчин бүрдүүлээгүй төрийн бус их, дээд сургуулиадад сургалтын материалаг  баазаа авч хэрэгжүүлэх талаар хяналт хийсэн байна. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хангаагүй сургуулийн тоог цөөлөх бодлого барьжээ.

Энэ хичээлийн жилд төрийн бус байгууллагын 18 дээд сургуульд хяналт хийснээс 6 сургуулийн магадлан итгэмжлэлийг хүчингүй болгож, зарим сургуульд үүрэг даалгавар өгчээ.

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.