Олон улсын балетын уралдаанаас Монгол охин хүрэл медаль хүртлээ

316

Япон улсын Токио хотноо гуравдугаар сарын 31-нээс энэ сарын 6-ны хооронд зохиогдсон “The World Ballet Trial – Tokyo stage-4” мэргэжлийн балетын жүжигчдийн дунд болсон уралдаанд монгол охин өндөр амжилт үзүүллээ.

Тодруулбал Жуниор-D ангилалд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын балетчин Б.Марал хүрэл медаль хүртсэн байна. Балетчин Б.Марал өнгөрсөн оны зургадугаар сард Монгол Улсад зохион байгуулагдсан “Олон улсын Балетын Анхдугаар Тэмцээн”-д амжилттай оролцон тэргүүн байр эзэлснээр “The World Ballet Trial” олон улсын балетын уралдаанд оролцох эрхийг авчээ.


URL:

Сэтгэгдэл бичих