Польш улс НАТО-д элссэний 20 жилийн ойд зориулсан ёслолын жагсаал хийнэ

5cb042e3801dbПольш улс Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-д элссэний 20 жилийн ойд болон Европын Холбоонд гишүүнээр элссэний 15 жилийн ойд зориулсан Зэвсэгт хүчний томоохон ёслолын жагсаал хийхээр бэлтгэж байна. Ёслолын жагсаал Польшийн нийслэл Варшав хотын төвд болох аж.

“Ёслолын жагсаалд Польшийн армийн төдийгүй бусад холбоотон улс орны 2000 мянга орчим цэргийн албан хаагч оролцоно” хэмээн Польшийн Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ.

Ёслолын жагсаалын үеэр хуурай замын хэсэгт 200 ширхэг техник, хэрэгслийг үзүүлэх аж. Тодруулбал,  “HMMWV” ачааны тэргүүд, “Rosomak” хуягт тээврийн хэрэгслүүд, пуужингийн хөөргөлтийн “WR-40 Langusta” тоног төхөөрөмжүүд, “Krab” болон“Dana” өөрөө явагч их буу, “Poprad” өөрөө явагч зенитын пуужингийн төхөөрөмж зэрэг олон төхөөрөмжийг үзүүлэх аж. Түүнчлэн “Leopard 2A5” болон “Abrams” танкуудыг танилцуулах юм байна. Харин агаарын орон зайд 80 орчим нисэх онгоц, нисдэг тэргийг үзэж сонирхуулах аж.

Польш улс 1999 оны 3 дугаар сарын 12-нд НАТО-д элсэн орж байжээ. Харин 2004 оны 5 дугаар сарын 1-нд Европын Холбооны бүрэн эрхт гишүүн болсон байна.

montsame.mn


URL:

Нэр: даржаабаатар Огноо: 13 April 2019

ЗХУ ГЭЖ ХҮЧИРХЭГ УЛС ЗАДАРСАНААС ХОЙШ ВАРШАВЫН ГЭРЭЭНИЙ ОРНУУД БҮГД НАТОД ЭЛСЭЭД ДУУСАХ ШИВ ДЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.