Катар улсад явагдсан Олон улсын сургуульд манай алба хаагчид амжилттай оролцлоо

325
Катар Улсад зохион байгуулагдсан “Хамтын ажиллагаа” олон улсын хээрийн сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнээр ахлуулсан Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын рот амжилттай оролцсон мэдээ ирлээ. Энэхүү сургуульд Монгол Улс, АНУ, БНТУ, Катар улсын Зэвсэгт хүчин хамтран оролцсон бөгөөд Оман, Кувейт Улсын Хуурай замын цэргийн хүчний бүрэлдэхүүн ажиглагчаар оролцжээ. “Хамтын ажиллагаа” олон улсын сургууль нь газар орныг үнэлэх, байлдааны ажиллагааг төлөвлөх, удирдлага холбоог зохион байгуулах, орчин үеийн зэвсэглэл техник хэрэгсэлтэй танилцах, команд штабын сургууль явуулах гэсэн үе шаттайгаар явагдсан байна.
Харилцан туршлага солилцох энэ сургуулийн хаалтын арга хэмжээнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Катар Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ганим Бин Шахеен Аль Ганимтай уулзалт хийн, хоёр орны цэргийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.