Аппарат эвдэрснээс 80 гаруй хүн үхлийн ирмэгт байна

Манай улсад ганц байдаг хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний тасгийн аппарат эвдрээд яг 28 хонож байна. Тиймээс хорт хавдар өвчиндөө шаналаж байгаа олон хүний эмчилгээ тасарч хүндхэн байдалд ороод байгаа юм.

Бүхэл бүтэн улс туяа эмчилгээний ердөө ганц аппараттай байна гэдэг эмгэнэлтэй. Гэтэл жил ирэх тусам хорт хавдраар өвчдөгсдийн тоо нэмэгдсээр байна.2010 оны байдлаар л гэхэд улсын хэмжээнд шинээр 4400 хорт хавдрын тохиолдол илэрсэн бөгөөд энэ нь 2005 онтой харьцуулахад 21 хувиар нэмэгдсэн тоо юм. Тэдний 80 гаруй хувь нь өвчнийхөө эцсийн шат буюу 3,4-р үед ирсэн байжээ. Орчны болоод агаарын бохирдол хүнсний баталгаагүй байдал зэргээс болж нялх хүүхдүүдээс эхлээд хөгшид хүртэл хорт хавдраад өвчилж хорвоогоос хальж байхад манай улс ердөө ганцхан  туяа эмчилгээний аппараттай байсан нь өнөөдөр ийнхүү модоо барихад хүргэлээ.

Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд аппарат эвдэрсэн 12-р сарын 23-ны өдөр л нөхцөл байдлаа дээшээ мэдэгдэж аппаратны сэлбэг авахыг хүссэн боловч тухайн аппаратыг нийлүүлсэн Чех улсаас танай улсын Засгийн газар анх аппарат худалдаж авахдаа үйлчилгээний буюу засварын гэрээ хийгээгүй учир бид шуурхай арга хэмжээ авч засчөгч чадахгүй гэсэн байна. Ингээд шинэ жилийн баяр таарснаар сэлбэгийн үнийн саналаа ирүүлэхгүй уджээ. Харин оны дараа сэлбэгийнсаналаа ирүүлэхэд  төрийн сан дээр хавдар судлалын үндэсний төвийн гүйлгээний эрхийг он гараад сэргээж эхлээгүй байна гэж хэлээд дахин хугацаа алдсан байна.

Ер нь дэлхийн жишгээр бол ийм аппаратыг анх худалдаж авахдаа 5 жил тутам найдвартай ажилллагааг нь шалгуулж байхын тулд гэрээ хийж 60-120 мянган доллар төлдөг ёстой. Гэтэл манай улс эрүүл мэндийн салбартаа анхаарал хандуулдаггүйн балгаартөсөв мөнгөндөө тааруулаад худалдаж аваад л өнгөрчээ. Нэгэнт ачаалал их учраас аппарат байнга л эвдэрдэг байсныг ажилчид нь аргалаад байдаг байсан бол энэ удаа  янзалж чадаагүй гэдгээ хэлж байсан юм.

Цаашдаа энэ хорт хаврын тоо манай улсад эрс нэмэгдэж байгаа учраас эмчилгээ сувилгаа болон эмчилгээний аппаратанд төр засгаас онцгой анхаарах хэрэгтэйг онцолсон. Салбарын үйл ажиллагааг огт мэдэхгүй томилгооны сайд нар эрүүл мэндийн салбарыг дампууруулж байгаагийн бодит жишээ энэ юмаа.

Л.Ялгуун /www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих