“Холливуд Монголд” арга хэмжээний Монгол Улсад үзүүлэх ач холбогдол

1555295900_nuur“Холливуд Монголд” Улаанбаатар хотноо тавдугаар сарын 1-7-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох аж. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд буй тус наадмын бэлтгэл ажил маш амжилттай хангагдаж байна. Ингээд та бүхэнд “Холливуд Монголд” кино наадам Монголд зохиогдсоноор манай улсад ямар ач холбогдолтой талаар хүргэе.

  1. Hollywood буюу дэлхий дахин Монголыг танина

Монгол нь онгон зэрлэг байгалийн үзэсгэлэнтэй орон төдийгүй дахин давтагдашгүй өөрийн гэсэн ахуй соёлоороо дэлхийд танигдах БРЭНД үүсгэх боломжтой. Тэд Монгол Улстай танилцаж, “Бид яагаад энд кино зураг авалтаа хийж болохгүй гэж” хэмээн бодох нь лавтай. Мөн тэдгээрийг дагаж ирэх сурвалжлах багуудыг төсөөлөөд нэг үз дээ. Энэ бол эх орноо орчин үеийн иргэншил тогтсон соёлт нийгэмтэй, тусгаар тогтносон хөгжиж буй улс гэдгийг таниулах том боломж юм.

  1. Аялал жуулчлал

Дэлхийн хаана ямар сонирхолтой байгалийн тогтоц, гайхамшигт газрууд байна гэдгийг тун соргогоор чих тавин харж байдаг хүмүүс бол аялагчид болон жуулчид. Тэд Монголын цэлгэр тал, цэнгэг нуур, цэнхэр хангай, цэлийсэн говийг харахаар аяллын жагсаалтдаа Монголыг нэмж болох юм. Үүнийгээ дагаад манай аялал жуулчлалын салбарынхан маань ч гэсэн нэг юм бодох биз ээ.

  1. Эдийн засагт үзүүлэх үр нөлөө

Манай орны хувьд байгалийн хязгаарлагдмал нөөцөө ашиглахаас илүүтэй аялал жуулчлал болон дахин сэргээгдэх нөөцийг ашиглах чиг хандлага ажиглагдаад буй. Кино зураг авалт хийсэн газар аялал жуулчлалын урсгалыг бий болгох магадлалтай. Мэдээж аялал жуулчлал бол хүний хэрэгцээ. Тэр хэрэгцээг бид өөрсдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээр татаж чадвал дотоодын үйлдвэрлэгчдэд маань хувь нэмэр болно. Үүнээс гадна энэ бол хөрөнгө оруулалт татах боломж юм.

  1. Монголын кино урлагийн салбар дэлхийд гарах боломж

Кино наадмын үеэр Ивана Чаббакийн “Дүр бүтээх увидас” номын нээлт болохоос гадна тэрээр кино урлаг гэх энэ салбарт хүчин зүтгэдэг хүн бүхэнд зориулсан лекц унших юм байна. Мөн хөтөлбөрт нь  “Кино Урлагийн Нэгдсэн Форум”, Холливудаас урилгаар ирэх уран бүтээлчид зохиол, продюсинг, найруулга, зураглал, кастинг, жүжиглэлт, зураг эскиз, дууны найруулга, өнгө хувиргалт, хууль эрх зүйн орчин  зэрэг өөр өөрийн мэргэшсэн сэдвийн хүрээнд нэгдсэн чуулган, мэргэжлийн “Мастер класс” сургалтууд, “Монголын Кино Урлагийн Үзэсгэлэн” болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулна. Тэдгээр хүмүүсээс туршлага судлан өөрсдийн уран бүтээлдээ тусган, олон улсад өөрсдийгөө сориод үзэх урам зориг аваарай.

  1. Холливуд болон Монгол

Холливудын найруулагчид Монгол орны байгалийн тогтцыг ашиглан кино зураг авахын тулд маш өндөр хэмжээний татвар төлөх шаардлага гардаг. Энэ нь тэдэнд манай оронд кино зураг авахад хүндрэл учруулснаар дэлхийд Монголыг таниулах боломжид сөргөөр нөлөөлж байна. Харин бусад орны хувьд төлсөн татварынх нь 30-40 хувийг эргүүлж олгодог нь уран бүтээлчдэд таатай нөхцөл болдог. Энэ кино наадмын үеэр кино зураг авалтын эрх зүйн орчин, хамаарах хууль тогтоомжоо эргэн нэг харахад нөлөөлж мэднэ. Монгол орны байгальд тогтмол зураг авалт хийгдвэл Холливуд болон Монгол орны харилцаа эрчимжиж, ач холбогдлын хүрээ өргөжих боломжтой.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.