МАН-ын бүлэг А.Чинбат, С.Алиманцэцэг нарыг дэмжих нь зүйтэй гэж үзжээ

390

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Б.Саранчимэг, ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Бүлгийн асуудлаар гурван асуудал хэлэлцжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригт Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр хүргүүлсэн прокурорын орлогчид нэр дэвшигчдийг МАН-ын бүлэг дэмжсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч нарыг томилох асуудлаар зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн А.Чинбат, С.Алиманцэцэг нарыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Ингэснээр УИХ-ын байнгын хороод болон нэгдсэн хуралдаанд дэмжихээр тогтжээ.

Мөн Засгийн газраас өргөн барьсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.