Нөөцийн мах 5500-7200 төгрөгийн үнэтэй байна

392

Нөөцийн махны худалдаа өнөөдрөөс эхэллээ. Энэ жил Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд “Баатарууд Тэнгэр” ХХК, “Дархан меат фүүдс” ХХК, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд нийт 4,0 мян.тн мах бэлтгэсэн байна.

Үхэр, хонь, ямааны ястай махыг 2 болон 3 кг-аар ангилан савлан, үхрийн ястай махыг 7200 төг, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр Нийслэлийн 6 дүүрэгт 50 гаруй хүнсний дэлгүүрээр борлуулж эхэллээ. Цаашид хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан худалдаалах цэгийн тоог өсгөх юм.

Махны борлуулах үнийг зах зээл дэх жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 14-31 хувиар хямд байна.Үхрийн ястай махыг 2442 төгрөгөөр, хонины ястай махыг 2734 төгрөгөөр, ямааны ястай махыг 900 төгрөгөөр доогуур үнээр борлуулж байна.

М.Болд


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.