Д.Хаянхярваа гишүүн Хонгор сумынханд зодуулах шахжээ

Хонгор сумын иргэд хордсондоо нэлээд бухимдуу байдаг хүмүүс. Тэдний харсаар байтал нүдэн дээр хүүхэд, мал нь элдэв гажигтай төрж, арьс нь туурч байхад эрх баригчид “Гүрийсээр” байсан. Гэхдээ сүүлдээ төр уучлалт гуйгаад асуудал намжсан. Гэтэл тэд саяхнаас хөдөлгөөнд орж буй бөгөөд шүүхэд гомдол гаргаад байгаа билээ. Түүнчлэн төрийн тэргүүнд олон тооны гомдол, захидал очдог бололтой. Тиймээс Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн, Сангийн сайдад нэр нь гараад байгаа тус нутгаас зөөлөн сэнтийд заларсан Д.Хаянхярвааг “Бодит байдалтай таницаад ирвэл яасан юм бэ” гэх маягийн санал тавьсан. Сайдын суудалд суух гээд хөл хөнгөн байгаа гишүүн маань өнөө өглөө “Хордсон” хонгорынхныг зорьжээ. Түүний сумын төвд очиход бухимдсан иргэд бүчиж аваад зодохоос наахнуур угтаж авсан сурагтай.

Б.Сандагдорж/WWW.NOW.MN/

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.