Сүмогийн дэвжээг эзэгнэсэн их аварга М.Даваажаргал иргэншилээ солихоор шийджээ

449

Дэлхийн дэвжээг дээлтэйгээ, дэлгэр Монголынхоо нэртэй хамт эзэгнэсэн Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах өргөдлөө Ерөнхийлөгчийн Тамгын газарт өнгөрсөн долоо хоногт гаргаж өгчээ.
Тэрбээр 2020 оны Токиогийн олимпийг нээхийн тулд ийм шийдвэр гаргасан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Их аварга Японы иргэн болсноор өөрийн нэрээр дэвжээ байгуулж, Сүмогийн холбоонд ажиллах эрх нь нээгдэх билээ.

Энэ талаар Кёкүшюзан Д.Батбаяр “Хакухо М.Даваажаргал аварга Япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ. Хакухо М.Даваажаргал аваргын тухайд хэдийгээр ийнхүү Япон улсын иргэн болж байгаа нь харамсалтай хэдий ч Япон улсын мэргэжлийн сумо бөхийн холбооны хатуу дүрэм журмын дагуу тухайн улсын иргэншилтэй болох нь зайлшгүй зүйл юм.
Сумо бөхийн дэвжээний багш болсон манай Цэвэгням, Дашням болон Хавайн арлын бөхчүүд энэхүү замналаар явсан байдаг юм. Түүний энэ шийдвэр түр зуурынх бөгөөд төрсөн бие, төрөлх хэл, дотоод сэтгэл гурав нь Монголынх хэвээрээ үлдэж байгаа гэдгийг монголын ард түмэн маань уужуу сэтгэл, холч ухаанаар хүндэтгэн хүлээн аваарай” гэжээ.
О.Гэрэл
Оллоо.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.