Ж.Оюун: Хүмүүс ихэнхдээ асуудлыг шийдэх “бэлэн жор”- ыг хайж байдаг

451

Та мөнгөнд санаа зовохгүйгээр хэрхэн мөрөөдлийн ажлаа хийн, дэлхийн тойрон аялж, хайртай хүмүүстэйгээ аз жаргалтайгаар цагийг өнгөрөөн, бусдад туслан, хайр энэрлийн түгээж, эрүүл бөгөөд аз жаргалтай амьдрах вэ? Яг ийм хүсэл хүн бүрт бий. Тэгвэл энэхүү хүсэлд хэрхэн хүрэхийг Мөнгөний дасгалжуулагч, санхүүч, эдийн засагч Ж.Оюун зааж өгдөг. Түүнтэй цөөн хором ярилцлаа. 

-Таны фэйсбүүк хуудасны тань нэр их содон юм. Мөнгөний дасгалжуулагч, мөнгөний коуч гэж чухам ямар утгатай вэ?

-Коуч гэдгийг үгчлэн ойлгуулбал ДАСГАЛЖУУЛАГЧ, сургагч гэсэн үг. Миний хувьд Life coach буюу амьдралын дасгалжуулагч, чиглүүлэгч хийдэг. Мастер коуч академийг энэ мэргэшлээр суралцаж төгссөн.
Амьдралын дасгалжуулагч хүн яг ямар ажил хийдэг талаар багахан  ойлголт өгье.
Бидний бүх үйлдлийг удирдаж байдаг гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй зүйлийг ДАЛД УХАМСАР гэдэг. Далд ухамсарт хадгалагдсан эерэг сөрөг дурсамжууд, үйлдлүүд, туршлагууд бидний ОДООГИЙН АМЬДРАЛЫГ бүтээдэг. Хэрвээ таны амьдрал яаж ч хичээсэн нэг л болж өгөхгүй, сэтгэл хангалуун биш байгаа бол Далд ухамсар тань сөрөг, буруу, дутуу ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ХАНДЛАГААР дүүрч, өөрийн мэдэлгүй ҮР ДҮНГҮЙ үйлдлүүдийг хийгээд байна аа л гэсэн үг юм. Харамсалтай нь бид тэр ДАЛД газар юу байгаа болоод, яагаад би амжилтад хүрэхгүй байгаагаа мэдэж чаддаггүй.
Гэтэл бид ДАЛД УХАМСАР-аа ЭЕРЭГ, ЗӨВ ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ТУРШЛАГА-уудаар дүүргэж өөрчилж болдог. Ингэж өөрчилсөн цаг мөчөөс бидний амьдрал МИНИЙ ХҮССЭНЭЭР өөрчлөгдөж эхэлдэг.
Коуч хүн богинохон хугацаанд таны БАРУУН ЗҮҮН тархийг зэрэг ажиллуулж, ДАЛД УХАМСРЫГ ТАНЬ нээн шинээр програмчилж ӨӨРТ БАЙГАА ЧАДВАР БОЛОМЖ-уудаа өөрөө олж илрүүлэн, ӨӨРТӨӨ ИТГЭЖ, хийх гэсэн зүйлс нь дотор нь багтаж, огцом АМЖИЛТ гаргаж эхлэхэд нь тусалж, чиглүүлж өгдөг.
Коуч нар өөрсдийн нарийн мэргэжил, мэргэшсэн сайн чаддаг зүйлээрээ салбар салбараа дагнаад явдаг. Миний хувьд хувь хүний санхүү, бизнес, маркетингийн салбарт 19 жил ажиллаж байна. Олон жилийн ажлын туршлагаа коучингийн техник ур чадвартай холбон хүмүүст өөрийгөө таньж мэдэн, ур чадвараа нээж илрүүлэн, түүгээрээ ”САНХҮҮГИЙН АСУУДЛАА АМЖИЛТТАЙ ШИЙДЭХ АРГАА “ олоход нь тусалдаг. Ингээд л миний фэйсбүүк хуудасны нэр “Мөнгөний дасгалжуулагч” болсон.
-Та маш олон сургалтууд удирдан явуулж байна. Яг ямар асуудалтай хүмүүс танд хандаж байна вэ?
-Коуч болсноос хойш би 200 гаран ээжид үнэгүй дасгалжуулагч хийсэн байдаг. Энэ олон хүмүүсийн надад хандсан асуудлуудын 80-90 хувь нь МӨНГӨ, САНХҮҮ-гийн асуудлууд байсан. Тэгээд би зарим нэг өөрийн мөнгөтэй холбоотой хийдэг дадлуудаа хүмүүсээр хийлгэж эхэлтэл тэд өмнө нь ерөөсөө ингэж хийж үзээгүй, сонсоо ч үгүй байсан. Тэгээд л хэрвээ би эдгээр хүмүүсийн мөнгө санхүүгийн асуудлаа шийдэхэд нь туслаад өгөх юм бол үүнээс үүдсэн бүх асуудал нь тодорхой хэмжээгээр шийдэгдэж, нэг хүний  ч гэсэн амьдралд эерэг сайн үр дүнг үзүүлэх юм байна гэдгийг олж харсан. Одоо хандаж байгаа хүмүүсийн дийлэнх шийдэхийг хүсдэг асуудал нь “би юу хийж чаддаг, юунд сайнаа мэдмээр байна, өөрийгөө олж нээмээр байна”, “гүрийтлээ ажиллаад байхад амьдрал санаснаар сайжрахгүй байна, ямар гарц байна”, “мөнгө хангалттай олдог ч гарын салаагаар урсчих юм, яаж хуримтлуулах аргаа олохгүй байна”, “хамаагүй үрээд байдаггүй, багахан хэмжээний хуримтлал хийдэг ч илүү орлого олох, хүүхдээ гайгүй сургуульд өгчих төлбөрийг хаанаас яаж олохоо мэдэхгүй байна туслаач” гэж ханддаг.
-Танд хандсан хүмүүст хамгийн түрүүнд ямар жор санал болгодог вэ?
-Хүмүүс ихэнхдээ асуудлыг шийдэх “бэлэн жор”- ыг хайж байдаг. Гэвч хүн болгон ДАВТАГДАШГҮЙ НЭГЭН шүү дээ. Хүн бүрийн төрсөн өгөгдөл өөр, амьдарч ирсэн амьдралын туршлага, нөхцөл өөр, цаашдын хүсэл мөрөөдөл ч өөр. Хүн бүртэй зөвхөн тэр хүнд тохирох техникийг коуч хүн богино хугацаанд түргэн сонгож, тэр хүнээ бүрэн мэдэрч, нэг бүхэл болж байж үр дүнд хүрдэг. Тиймээс боломж байвал “өөрийн коуч, ментор, чиглүүлэгч”-тэй болвол илүү цаг хожно, үр дүн хурдан гарна. Одоо мундаг лайф коуч нар зөндөө төрөн гарч байна шүү дээ.
Боломжгүй байлаа гэхэд хамгийн эхлээд өдөртөө дор хаяж 15 минутыг өөртөө зарцуулаарай. Юунд ч сатаарахааргүй суун, өөрийгөө таньж мэдэхийг хичээгээрэй. Би яг юу хүсч байна, одоо хийж байгаа зүйлс маань миний зорилгод хүргэх үү, энэ зорилгод хүрэх нь надад яагаад чухал вэ, тийм чухал юм бол би яаж хүрэх вэ, цаг алдахгүйгээр, ямар нэгэн зүйлээ золиослохгүйгээр энэ зорилгод хүрэх ямар арга байна гэх мэт амьдралын бүхий л асуудлууд дээрээ энэ асуултыг тавиад хариулаад үзээрэй.
-Хүмүүс зарлагын үүд нээгдчихлээ гээд бурхан номын газар очиж ном уншуулах нь элбэг. Бидэнд тухайн хүмүүсийн өмнөөс дүгнэлт хийх эрх байхгүй. Гэхдээ энэ тохиолдолд та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хүмүүсийн өөрсдийх нь л сонголт шүү дээ. Миний хувьд хүмүүсийг ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭ ӨӨРЧЛӨХ, ЗОРИЛГО дээрээ төвлөрөх, хамгийн чухал нь бодоод, мэдээд суугаад байх биш өөрчлөгдөхөөр АЛХАМ хийхэд нь тусалдаг. Шууд үйлдэл хийлгэдэг. Замаасаа гарахгүй байхад нь тусалдаг. Ямар нэгэн ахиц, өөрчлөлтүүд, хүний амьдрал ч тэр ХӨДӨЛГӨӨН-д орж байж л хувьсан өөрчлөгдөж чадна шүү дээ. Тэгэхээр Оюунаа ч бай, бурхан ч бай танд мянга сайхан зөвлөөд тарнидаад та өөрөө ЯМАР НЭГЭН ҮЙЛДЭЛ хийхгүй бол амьдрал сайжирна, өөрчлөгдөнө гэж байхгүй байх.

Мөнгөний дасгалжуулагч Ж.Оюуны зөвлөгөө

ГЭР БҮЛИЙН САНХҮҮ ҮНЭХЭЭР ЧУХАЛ

УИХ-ын гишүүд, төрийн түшээд Улсын төсвөөс хэдэн тэрбумаар нь идэж, улс орныг маань дампууруулах гэж байгаа тухай нэлээд шуугилаа. Одоо харин, та өөрөө өрхийн орлогоо ямар ч төсөв төлөвлөгөөгүй, үргүй зүйлд зарцуулж, идэж шамшигдуулж, хуримтлал ч хийхгүй байснаараа гэнэтийн зүйл гарахад хамаг хөрөнгөө тавиад зээл авахад хүргэж, “ӨРХ ГЭР” гэсэн том улс орноо АСУУДАЛ-д оруулаад байгаа тухай яривал яаж байна.
Миний үеэл дүү надаас яг л ийм асуудлаар дасгалжуулалт авсан юм. Нөхөртэйгөө 2-лаа хангалттай орлого олдог, тэгсэн хэрнээ байнга л мөнгө нь дуусчихдаг. Эргээд харахаар барьцтай юм юу ч байхгүй, тансаглаад идэж уугаад байсан ч юм байхгүй, хуримтлал бол бүр цаашаа.

-Мөнгө гарч байж орж ирдэг, хорголоо тоолж болохгүй, нарийлах тусам орлого орж ирэхгүй байгаа юм шиг санагддаг,
-Би яаж ийж байгаад л 3 хүүхдэдээ нэг нэг орон байр бэлдээд өгчихвөл боллоо гэж боддог, харин нөхөр спортын маш том цогцолбортой болохыг хүсдэг.(нөхөр нь хөлбөмбөг тоглодог, маш спортлог залуу)
-Яагаад өдөр шөнөгүй л хичээж ажиллаад овоо ч сайн олоод байхад одоо болтол санхүүгийн хувьд “сэтгэл амар” болж чадахгүй байгаагаа үнэхээр ойлгохгүй байна гэж дүү маань ярьсан.
Дүүтэйгээ ярилцлаа, орлогыг нь ч зарлагыг нь ч маш сайн тооцож үзлээ, яг юунд АСУУДАЛ байсныг олж илрүүлж чадлаа. Мөнгөний талаарх итгэл үнэмшил, мөнгөтэй харьцах тал дээр аав ээжээс уламжлагдан ирсэн тэр л аргаар амьдраад байсан байна. Би ч тийм л байсан. Бид дараах гаргалгааг гаргаж, дүү маань хэрэгжүүлж эхэлсэн:

1.Өгч байж авдаг гэдэг нь мэдээж үнэн. Орлого олсон юм чинь гээд хамаа намаагүй цацаад байж болохгүй. Тэгэхээр олсон орлого бүрээсээ тодорхой хэмжээний зарлага гарга, зөвшөөрч байна. Гэхдээ эхлээд зөвхөн 5%-ийг “сайн үйлс”-д зориулж хандивлаж байхаар боллоо. Орсон үед гаргасан болохоор дараагийн орлого орох “ҮР”-ийг суулгачихлаа гээд санаа нь амарлаа.

2.Нарийлах биш яг хэрэгтэй зүйлдээ л ҮНЭТЭЙ ч хамаагүй мөнгөө зарж байхаар шийдлээ. Онлайнаар худалдаа хийдэг найзаасаа авсан зүйлсээс зарим нь 2 жил болоход ганц ч өмсөгдөөгүй байсан. Зүгээр л таалагдсан зүйлээ авчихаж, өөрт нь ямар ч хэрэгцээгүй. Одоо сайн бодож “7 хэмжиж 1 огтол” гэсэн зарчмаар худалдан авалт хийж байхаар боллоо.

3.Гэр бүлийн санхүүгийн НЭГДМЭЛ ЗОРИЛГО-той байхаар шийдсэн. Энэ жилийн зорилгоо тэр 2: -Спортын цогцолбортой болох дээрээ төвлөрүүлэх. Хэрвээ энэ цогцолбор нь ашиглалтад орчих юм бол даруй ОРЛОГО олоод ирэх юм байна гэдгийг харсан. Хүүхдүүддээ байр бэлдэх асуудлыг хойшлуулсан. Хүүхдүүд нь одоо нас бага, тэгээд бас байр авчихдаг, лизингийн хүүний зардал л гарна уу гэхээс ОРЛОГО орж ирэхгүй шүү дээ. Ашигтай хөрөнгө оруулалт биш. Нэгдмэл зорилго маш чухал шүү. Хэн хэн нь зорилгоо санаад л ЗАРЦУУЛАЛТ-аа зөв хийдэг болдог.

4.Хаашаа алга болсон нь мэдэгдэхгүй байсан мөнгөний ихэнх хэсэг нь орлого олсон гаргах ёстой гээд хүүхдүүддээ пицца, шарсан тахиа захиалж өгөх, хүссэн болгоныг нь авч өгөх, бас жижиглэнгээр үнэтэй олон дахин авсан хоол хүнс, амттан авахад зарцуулагдсан байв. Энэ бүх асуудлыг ӨРХИЙН ОРЛОГО ЗАРЛАГЫГ нь нарийн тооцож, бүртгэж үзэж байж тодорхой хугацааны дараа гаргаж ирсэн юм шүү. Өөрөөр хэлбэл “ХАЛААСНЫ ЦООРХОЙ”-нуудаа олж илрүүлж битүүлж оёсон гэсэн үг. Дүү маань ӨДӨР БҮР ОРЛОГО ЗАРЛАГАА БҮРТГЭЖ сурч байгаа.

5.Манай хүүхдүүд ч заримдаа ШИНЭ ХУВЦАС авч өгөхөд ямар ч сэтгэл хөдлөл үзүүлэхгүй тохиолдол байдаг. Тэгэхэд би багадаа хэдэн сар хүлээж байж ганц сандаал авахуулчхаад хэмжээлшгүй ихээр баярлаж байснаа одоо ч санаж байна. Хүүхэд нэг тоглоомноос ямар амархан уйддагийг та ч мэдэж байгаа. Дүүгийн хүүхдүүд үнэтэй, гоё, маш их тоглоомтой. Сайндаа нэг цаг тоглоод л уйдах, дахиад хэдэн сар тоож тоглохгүй тэр их зүйлд мөнгөө хайр гамгүй зарцуулжээ. Хүүхдэдээ хүлээлт үүсгэж байж, авахыг хүссэн зүйлийнх нь мөнгийг ХАМТДАА ХУРИМТЛУУЛЖ байгаад авч өгч байхаар шийдлээ. Тэгж авсан зүйлдээ хүүхэд ч маш их хайртай, бас уйдах хугацаа нь удаан байдаг.

6.Хадгаламж нээлгэсэн. Сар бүр тогтмол дүнгээр татагдаж байхаар гэрээ хийсэн. (Аз жаргалд хүргэх алхам 4-ийг уншаарай)

7.Эхнэр нөхөр хоёр хоёулаа НЭГДМЭЛ ЗОРИЛГОТОЙ болсон болохоор юун илүү дутуу мөнгө зарах, нөгөө СПОРТ ЦОГЦОЛБОР-оо бүтээн босгохоор ханцуй шамлан орсон. Одоо дүү маань “орлогоо хэрхэн нэмэгдүүлэх” талаар дасгалжуулалт аван ажиллаж байгаа.

САНХҮҮГИЙН ЗОРИЛГО-той болох, түүнийгээ үнэхээр их хүсэх, хэмжиж болохуйцаар тавих хэрэгтэй. Бас орлого зарлагаа, өдөр бүр бүртгэж, дараа сарын, жилийн төсвөө гарган харьцуулж, сайжруулж явах САХИЛГА БАТ-ыг өөртөө суулгаарай.

Та өнөөдрийн санхүүдээ сэтгэл хангалуун байгаа бол ТАНД БАЯР ХҮРГЭЕ. Харин сэтгэл дундуур байгаа бол өрхийн санхүү рүүгээ өнгийн харж, өнөөдрөөс өөрчлөлт хийж эхлээрэй.

П.АНИР
Оллоо.мн

URL:

Нэр: ultra boost Огноо: 1 May 2019

I wish to show my thanks to the writer just for bailing me out of such a trouble. Right after checking through the world wide web and meeting things which were not productive, I figured my entire life was done. Existing minus the answers to the issues you’ve fixed through your main report is a crucial case, and the ones that might have in a negative way affected my career if I hadn’t discovered your site. Your actual training and kindness in touching the whole lot was valuable. I’m not sure what I would’ve done if I had not encountered such a subject like this. I can at this point look ahead to my future. Thanks for your time so much for this reliable and sensible help. I won’t think twice to endorse your web page to anybody who would like guidelines about this issue.
ultra boost http://urlr.be/short/ultra

Нэр: kevin durant shoes Огноо: 1 May 2019

I enjoy you because of all of your effort on this website. Debby take interest in setting aside time for internet research and it is obvious why. All of us learn all about the compelling means you deliver invaluable ideas through the website and in addition cause contribution from other individuals on this article and our own child is without a doubt starting to learn so much. Take advantage of the remaining portion of the year. You are always doing a brilliant job.
kevin durant shoes http://www.kevindurant-shoes.us.com

Нэр: yeezy boost 350 v2 Огноо: 10 May 2019

I and also my pals have already been analyzing the nice tips and hints on your web page and then all of a sudden developed a horrible suspicion I had not expressed respect to the web site owner for those tips. All the young men appeared to be certainly happy to study them and have in effect actually been using those things. Thanks for actually being quite considerate and then for considering varieties of decent subjects most people are really desirous to be informed on. My sincere regret for not expressing gratitude to earlier.
yeezy boost 350 v2 http://piep.net/yzyv2

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.