УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн бас нэгэн балаг!!!

452

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа Оросын транзит тээвэрт  25%-ийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг  гаргасан нь өнөөдөр Монголын нүүрсний  экспортод асар хор хөнөөл учруулж эхэллээ.

Тодруулбал, “Оросын транзит тээвэрт сард 200 ба түүнээс дээш ачаатай контейнер тээвэрлэвэл 25% хөнгөлөлт үзүүлэх” монопол эрх өгсөн байдаг. Үүнээс үүдэн “Олон овоот” боомтоос нүүрсний экспорт хийж байгаа дотоодын таван компаний тээвэрлэлт 90% уналтад ороод байгаа юм.

Д.Жигжиднямаагийн энэхүү монопол шийдвэр гараагүй байхад өмнөх онуудад Олон овоот- Эрээн боомтын чиглэлд 300км зайд 1.2 сая төгрөгөөр хоёр сая тонн нүүрс экспортод гаргаж байжээ.

Гэтэл өнөөдрийн байдлаар дөнгөж 2000 тонн хүрэхтэй үгүйтэй нүүрс гаргаж байгаа аж. Шалтгаан нь Эрээний боомт шалган нэвтрүүлэх ачааллаа дийлэхээ байж үйл ажиллагаа нь доголдоод байгаатай холбоотой гэх.

Оросын Транзит тээвэрт давуу эрх олгосноор Наушк- Эрээн чиглэлд 1110км зайд ердөө 700 мянган төгрөгийн татвар авч Эрээний боомт ачааллаа дийлэхгүй байгаа нь манай улсын нүүрсны экспортод сөргөөр нөлөөлөөд зогсохгүй валютын урсгалыг хааж байна.

Төрийн удирдлагууд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Гэтэл УБТЗ-д эзэн суусан Д.Жигжиднямаа гэгч нөхөр олон хүний эрх ашиг, цаашлаад улсын экспорт, эдийн засагт сөргөөр нөлөөлөх шийдвэр гаргаж байгаад харамсаж байна.

Д.Жигжиднямаа ийм шийдвэр гаргах болсон нь хувийн эрх ашигтай холбоотой гэх хардлага байна.

Ер нь Д.Жигжиднямаа УБТЗ-ын дарга болсноос хойш түүнтэй холбоотой хэл ам тасраагүй гэхэд болно. Ямартай ч УБТЗ-д өнөөдөр ахиц гарч байгаа гэхээс илүү алдагдалтай ажиллаж байгаа олон баримт бий. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагууд ч хөндсөөр ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Монголын томоохон салбарыг удирдаж яваа энэ эрхэм хувийн ашиг сонирхолын зөрчилтэй даргын сэнтийд суусаар байгаа нь хачирхалтай. Энэ мэт төрийн түгжээ болсон эрхтэн дархтанг Зам тээвэр болон Уул уурхайн сайдууд болон бусад холбогдох газар нь анхааралдаа авах цаг болсон. Итгэл хүлээлгэж УБТЗ гэх айлыг удирдуулсан байтал энэ салбарын эдийн засгийн уналт, хөгжлыг хойш нь таталгүй аваад яваад учиртай. Хэрэв УБТЗ энэ байдлаар үргэлжилвэл Монголын эдийн засагт ихээхэн хохирол учрина гэдгийг санагтун!!! Д.Жигжиднямаа даргаа.

ЭХ СУРВАЛЖ: BOLOD.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.