Нас барсан иргэдийн ар гэрт бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэв

474

Өчигдөр Төв цэвэрлэх байгууламжинд үйлдвэрлэлийн осол гарч, 9 хүн хийнд хордож, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Тэгвэл ослын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Мэргэжлийн бүх байгууллагууд, Улаанбаатар хотын захирагчийн алба оролцсон ажлын хэсэг байгууллагдлаа. Одоогоор ослын шалтгааныг тогтоох тал дээр буюу хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Мөн нас барсан иргэдийн ар гэрт бүх зүйлээр дэмжлэг үзүүлнэ.
Одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хий алдагдсан насосыг 48 цагийн дотор горминд нь оруулахаар ажиллаж байна.  Өчигдрөөс эхэлж хэвлэл мэдээллийн хэрэгсэл сошилаар буруу зураг яваад байгаа учраас залруулга хийсэн. Осол гарсан газрыг цэвэрлэж, мэргэжлийн байгууллага ажиллах нөхцлийг хангасан байгаа. Төв цэвэрлэх байгууламжид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тухайн орчныг тусгай горминд шилжүүлсэн.
Өнөө өглөө Засгийн газрын хуралдаанд Ажлын хэсгээс энэ ослын талаар мэдээлэл хийсэн. Засгийн газарын гишүүд, Ерөнхий сайдын зүгээс албан ёсоор ажлаа хийж яваад амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлсэн6
Нэг зүйлийг хэлэхэд хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад хөндлөгөөс саад учруулах эрх байхгүй. Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргана. Хуулийн байгууллагууд болон Онцгой байдлын газрынхны ажиллах боломжийг хангана.
Тус орчинд хэд хэдэн хүний эрүүл мэндийн асуудал хурцаар хөндөгдсөн. Хордлогонд орсон хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлсэн. Нийтдээ 8 хүн эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа хүмүүсийн биеийн байдал тогтворжсон. Тодорхой хугацаанд дахин шинжилгээнүүд хийлгэнэ.
Цаашид дахин осол гаргахаас урьдчилан сэргийлэн ажиллана. Энэ ослын талаар цаг тухайд шуурхай мэдээлэл хүргэнэ. Хэрэг бүртгэл дөнгөж явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Талийгаачийн ар гэрийнхэнд болон хордлогонд орсон ажилтнуудад бүх талаар дэмжлэг үзүүлнэ” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.