Энэтхэгийн Засгийн газар “Tiktok”-ийг ХОРИГЛОЛОО

tik-tok-douyin-taking-the-world-bytedance-feature-image-1Энэтхэгийн Засгийн газар өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын “ByteDance” компанийн бүтээсэн ”Tiktok” үйлчилгээг үйлчилгээг ашиглахыг хориглосон талаар “www.theguardian.com” сайт мэдээллээ.

Эрх баригчид уг үйлчилгээг хориглосон шалтгаанаа “Садар самууныг өдөөн турхирсан. Өсвөр насны хүүхдүүдийг буруу, садар самуунд уруу татсан порнограф агуулгатай материал нийгмийн сүлжээгээр тархаж байна ” хэмээн тайлбарласан аж.

Харин уг шийдвэрийн ”ByteDance” компанийн удирдлагууд эрс буруутгаж “Энэ бол цэвэр зугаа цэнгэлийн зориулалттай” гэж тайлбарлажээ.

Мөн Энэтхэгийн иргэний нийгэмлэгийн хэсэг идэвхтэн өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ “Tiktok”  садар самууныг сурталчилж байна. Бид тус байгууллагыг шүүхэд өгөх хүсэлтээ гаргасан” гэсэн бол  “ByteDance” компани “Бид ч гэсэн зүгээр суухгүй, давж заалдах болно” гэж мэдэгдлээ.

“Tiktok”-ийн хамгийн урт бичлэг 15 секунт үргэлжлэх ба өнгөрөгч 2018 онд дэлхийн хамгийн их хэрэглэгчтэй Фэйсбүүк, Инстаграм сүлжээний гол өрсөлдөгчөөр нэрлэгдэх болсон юм.

“Tiktok” үйлчилгээг олон улсад 500 сая гаруй хэрэглэгч идэвхтэй ашигладаг юм. Эдгээр хэрэглэгчдийн дийлэнх нь буюу 120 сая орчим нь Энэтхэгийн хэрэглэгчид гэнэ.

АНУ-ын Засгийн газар энэ оны эхээр тус үйлчилгээг насанд хүрээгүй хүүхдийн хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан хэмээн буруутгаж, 5.7 сая ам.доллараар торгосон билээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих