Улсын өмч сүйтгэсэн осол өдөрт 1-2 бүртгэгддэг

491

Даац хэтэрсэн том автомашины жолооч нар улсын өмч сүйтгэсэн осол гаргасаар байна. Өнгөрсөн амралтын өдөр 61-ийн гарам буюу Рашаантын постыг мөргөж цөмлөсөн осол гаргасан бол өчигдөр Энхтайваны гүүрэн дээр том оврын автомашин замын тэмдэг тэмдэглэгээ мөргөсөн осол гаргажээ.
Тэд замын тэмдэг тэмдэглэгээг харахгүй санамсар болгоомжгүй, том оврын автомашин хязгаарласан тэмдэглэгээн доогуур багтана гэж бодсон бололтой. Гэвч машин нь багтахгүй осол гаргажээ. Иймэрхүү осол гаргасан жолооч нарын эрхийг нь хасч, учруулсан хохирлыг нь төлүүлдэг байх ёстой.
Тээврийн цагдаагийн албанаас хохирлын үнэлгээ хийж, хохирлыг барагдуулж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу иргэнийг 100 нэгжээр торгодог байна.
Ер нь замын гэрэлтүүлэг, хайс хашлага мөргөсөн зэрэг осол өдөрт 1-2 бүртгэгддэг байна. Өнгөрсөн онд гэхэд 113 осол бүртгэгдэж байжээ.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.