Хийнд хордсон иргэдийн бие сайжирч байна

516

Төв цэвэрлэх байгууламжинд үйлдвэрлэлийн ноцтой осол гарч, дөрвөн иргэн амиа алдаж, найман хүн хордсон харамсалтай хэрэг уржигдар гарсан билээ.
Ослын газарт ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд хийнд хордсон иргэд Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.
Өчигдрийн байдлаар хийнд хордсон иргэдийн биеийн байдал тогтворжиж сайжирч байгаа талаар албаны эх сурвалж хэлэв.
Тодруулбал, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн эмчлэгч эмч Д.Оролзод “25-55 насны нэг эмэгтэй, долоон эрэгтэй хэвтэн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал дээрдэж, тогтворжлоо. Химийн холимог хордлого гэсэн оноштой. Мөн сэтгэлзүйн эмчилгээ давхар хийлгэж байгаа. Хамт ажиллаж байсан хүмүүс нь нас барж, өөрсдөө хордсон тул их хямарсан байдалтай байна” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.