НАМЗХ-ны Ерөхийлөгчөөр СХД-ийн ЖДҮ-ийг дэмжих төвийн захирал О.Гэрэлт-Од сонгогдох уу

3165

МАН-ын дэргэдэх НАМЗХ ирэх сард шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Дөрвөн жил болоод Ерөнхийлөгчийн байр сууриа сэлгэдэг уг байгууллагын энэ удаагийн Ерөхийлөгчид Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг,  УИХ-ын гишүүн Н.Учрал, СХД-ийн  ЖДҮ-ийг дэмжих төвийн захирал О.Гэрэлт-Од нар нэр дэвшихээр яригдаж байна.

21 жилийн түүхтэй НАМЗХ-г өмнө нь хөрөнгөжсөн улстөрчидийн хүүхдүүд, МАН-ын улирдлагуудын халаасны залуус удирдсаар ирсэнийг нуух юун. Тэгвэл энэ удаад мөн л УИХ-ын гишүүн, “Их засаг” их сургуулийн эзний хүү Н.Учрал, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү, “И-Март”-ын эзэн Б.Баттүшиг нар нэрээ дэвшүүлэхээр хэдийнээ яриа тохирчээ. Хэзээнээс Улстөрчдийн залгамж халаа, мөнгөтэй баян айлын хүүхэд нараар удирдуулж ирсэн НАМЗХ гэх байгууллага яг үндсэн чиг үүргээ биелүүлж, шударга улстөр, залуусынхаа төлөө ажиллаж байгаа юу гэвэл асуултын хариулт хангалтгүй гарна биз. Одоо ч НАМЗХ-г “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийн хүү УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн удирдаж бий.

3166

Тэгэхээр шинээр нэр дэвшихээр яригдаж буй гурван залуусаас ард талдаа хэн нэгэн эрх мэдэлтэн, нөлөөлөлгүй өөрийнхөөрөө нэр дэвшиж буй хүн нь О.Гэрэлт-Од харагдаж байна.  Түүнийг цаашдаа энэ байгууллагыг алсын хараагаар удирдаад явах залуусын нэг хэмээн дүгнэх хүмүүс цөөнгүй байгаа аж. О.Гэрэлт-Од  Улс төрийн шударга хаалга, МАН-ын өөрчлөлтийг залуусаас эхлүүлж,  шинэ үеийг сэлгүүлэнэ хэмээн уриа зоожээ. Тэрбээр одоо ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтнууд хувьдаа зээл авснаас үүдэж,  ЖДҮ нэр шаланд унасан энэ үед  О.Гэрэлт-Од жинхэнэ ёсоор жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжихээр “ЖДҮ корпораци” байгуулан амжилттай ажиллаж байгаа аж.

Харин УИХ-ын гишүүн Н.Учралыг  У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллах хугацаанд зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байсныг мэдэх бизээ. Тэгэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн холын нүүдэл бодож НАМЗХ-ны ерөнхийлөгчид Н. Учралыг сойхоор хоорондоо хор найруулаад эхэлсэн гэх мэдээлэл байна.

Б.Баттүшиг нь аавынхаа нэрээр Монголбанкны Бодлогын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад удалгүй суудлаасаа буусан. Мөн түүнийг уул уурхай түшиглэн Монголын баячуудыг эгнээнд бичигдэх болсон “МАК”-ийн Б.Нямтайширийн ганц охин Н.Цэлмүүнтэй хайр сэтгэлийн харьцаатай гэдэг. Тэр ч утгаараа түүнийг НАМЗХ-ын ерөнхийлөгчид магадгүй хадам ах Н.Номтойбаяр “зүтгүүлж” байгаа гэх таамаг байна.

Юутай ч удахгүй Г.Тэмүүлэн огцорч, түүний оронд  Н.Учрал, Б.Баттүшиг, О.Гэрэлт-Од нарын нэг нь НАМЗХ-г удирдах нь. Чухам хэн нь вэ гэдэг одоогоор таамаг төдий үлдэж байна.

MONGOLCOMMENT.MN 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.