Э.Маргад-Эрдэнэ хүүгийн нэрийг барьж 3 сая төгрөг залилсан гэв

523

Зургаан настай Э.Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардлыг бүрдүүлэх хандивт зориулсан уран бүтээлийн үзэсгэлэн, дуудлага худалдаа, арт өдөрлөг зэрэг зохион байгуулагдаж, сайн үйлсийн аянг өрнүүлсэн. Одоо ч уг аян үргэлжилсэн хэвээр байгаа гэв.

Э.Маргад-Эрдэнэ хүүгийн хувьд “Бона-Вита” лабораторид оношилгоо хийлгэж улмаар буруу оношилсноос болж эмчилгээний бус химийн эмчилгээ хийж хүүгийн өвчнийг улам хүндрүүлсэн гэж хүүгийн ээж хэвлэлд хандан олон нийтэд мэдээлж байсан. Ийнхүү Э.Маргад-Эрдэнэ хүү яаралтай хагалгаанд орох шаардлагатайгаар Солонгос улсыг зорьсон юм. Одоогоор хүү БНСУ-н Сөүл хотод байрлах эмнэлэгт эмчилгээндээ орсноор биеийн байдал болон сэтгэл санаа нь дээрдэж байгаа юм.  Хүүгийн эмчилгээний зардалд 400 сая вон шаардлагатай бөгөөд ар гэрийнхэн нь дээрх зардлыг сайхан сэтгэлт Монголчуудынхаа буянаар бүрдүүлээд байгаа ажээ.

Энэхүү сайн үйлсийн аянгийн талаар цахим хуудсаар нээлттэй мэдээлж буй. Маргад-Эрдэнэ миний эрдэнэ нэртэй албан ёсны фэйсбүүк хөтөлж цаг алдалгүй мэдээ мэдээллийг хандив өргөсөн, өргөх гэж буй хүмүүстээ хүргэж байгаа юм. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хүүгийн нэрийг барьсан хуурамч фэйсбүүк хуудасыг нээж 3 сая төгрөгийн залилан хийсэн хэмээв.


URL:

Сэтгэгдэл бичих