Ким Жон Ун тактикийн зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ

536

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тактикийн шинэ зэвсгийн туршилтад оролцсон тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

“Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 17-нд алсаас удирддаг, тактикийн шинэ зэвсгийн туршилтыг ажиглаж, биечлэн удирдан явууллаа” гэж тус агентлаг мэдээлэв. Мэдээнд зэвсгийн туршилт амжилттай болсныг зарласан ч яг ямар төрлийн зэвсэг болохыг дурдаагүй байна.

Ким Жон Ун, Дональд Трамп нар хоёрдугаар сарын 28-нд Вьетнамд хоёр дахь удаагаа уулзсаны дараа Пёньян олон нийтэд мэдээлсэн зэвсгийн анхны туршилт гэдгийг “Reuters” агентлагийн мэдээнд онцлон тэмдэглэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.