ХУД-т барилгын ажлын үеэр хөрсний нуралт үүсч, дугуйн зам эвдэржээ

597

ХУД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт явагдаж буй барилгын бэлтгэл ажлын үеэр дугуйн зам эвдэрсэн талаар мэдээлэл хэд хэдэн сайтуудад нийтлэгдсэн. Үүний дагуу тус барилга барьж буй компаниас тодруулга хийхэд барилгын ажлын үеэр хөрсний нуралт үүссэний улмаас дугуйн зам эвдэрсэн бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ оны 5-р сарын 30-ыг хүртэл дугуйн замыг сэргээх үүрэг өгсөн байна. Барилга гүйцэтгэгч компани тус үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 4-р сарын 28-ны дотор сэргээн засварлахаа мэдэгджээ.


URL:

Нэр: Бурууд нүд хурц Огноо: 22 April 2019

УИХ-ын гишүүн Чойжилсүрэнгийн Хурд компанийн барьж буй Наадам центрийн дэргэдэх Цэнгэлдэх хорооллын барилгын хашаа барих явцад дугуйн зам эвдэрч одоог хүртэл сэргээгүй байгаа…Мөн л ийм шаардлага тавьж сэргээлгэх арга хэмжээ авах хэрэгтэй байна!

Сэтгэгдэл бичих