Гэр бүлээрээ охид эмэгтэйчүүдийг худалддаг байсан этгээдүүдийн ялыг хэвээр үлдээлээ

617

Охид, эмэгтэйчүүдэд хүч хэрэглэн, цагдан хорьж, зорчих эрхийг нь хязгаарлаж, зодож, байнгын сэтгэлзүйн болоод бие махбодийн дарамтад байлган биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаж байсан нэг гэр бүлийн 4 гишүүн болох П.Загдсүрэн, О.Дарханбаяр, Ө.Дөлгөөнтуул, Ө.Гарьдмагнай нарт СХД дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5-10 жилийн хорих ял оноосон. Харин гэмт этгээдүүд хэргээ хүлээн зөвшөөрсөн ч, ялын жилийг бууруулах хүсэлтэйгээр давж заалдах шатны шүүхт хандсан байдаг.

Тэгвэл нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаж үзээд, ялыг хэвээр үлдээсэн байна. Хэргийг эргэн сануулахад, гэр бүлийн 4 этгээд тус бүрдээ хариуцсан үүрэгтэй. Эмэгтэйчүүдийг худалдан борлуулахад техник хэрэгслээр хангагдсан, зохион байгуулалттайгаар гэмт хэргээ үйлддэг байсан нь шүүхээр тогтоогдсон юм. Тэд 13-аас 38 насны эмэгтэйчүүдийг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байсан бөгөөд хохирогч эмэгтэйчүүд биеэ үнэлж байх хугацаандаа жирэмсэлж, төрөн төртлөө худалдагдаж, төрснийхөө 8 хоногийн дараа ч зарагдсаар байсан нь шүүхээр тогтоогдсон. Түүнчлэн хүүхдийг нь салган өөр газарт байлгаж, “биеэ үнэлэхгүй бол хүүхэдтэй нь уулзуулахгүй” хэмээн сүрдүүлж, эмэгтэйчүүдийг үргэлжлүүлэн зарсаар байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.