Хэрэглээний усны үнэ ирэх сарын 1-нээс нэмэгдэнэ

631

Нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг нэмэхээр болжээ. Тодруулбал, ирэх сарын 1-нээс эхлэн хот, суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс өрхийн ахуйн хэрэглээний усны үнийг литр тутамд нь 71 мөнгө, бохир усны үнийг 58 мөнгө болгох аж. Өөрөөр хэлбэл,  аж ахуйн нэгжийн хэрэглээний цэвэр усыг 18, бохирыг 20 мөнгөөр өсгөсөн байна.

Түүнчлэн  Налайх дүүргийн өрхийн хэрэглээний усны үнийг 10 мөнгөөр нэмж, 58, бохирынхыг 36 мөнгө болгохоор болжээ.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.