Шри Ланк дахь цуст халдлагын ард жихади бүлэглэл бий гэв

халдлага_bШри Ланк улсад энэ амралтын өдөр цуврал халдлага болж, 290 хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархадсан билээ.

Террористууд Христийн мэндэлсэн өдөр буюу “Улаан өндөгний баяр”-аар дээрх халдлагыг үйлдэж, гол байгаа христийн сүм болон гадаадын иргэд, жуулчдыг болгосон юм.

Амиа алдагсдын дунд 30 гаруй гадаадын иргэн байна. Ерөнхий сайд болон албаныхан өчигдөр хэргийн газар очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Тэгвэл эрх баригчид халдлагын ард “National Thowheed Jamath” гэх жихади бүлэглэл үйлдсэн хэмээн эрх баригчид үзэж, мөрдлөгө явуулж эхэлсэн талаар албаныхан уламжлав.

Гэхдээ уг мэдээллийг Ерөнхий сайд Ранил Викрамасингхе болон Засгийн газраас хараахан батлаагүй байна.

Тус бүлэглэл 2009 онд дууссан иргэний дайны дараахан Шри Ланкийн газар нутагт алан хядах ажиллагаа явуулах болсон юм.

Мөн олон нийт дээрх цуст халдлагын ард  шашны цөөнхийн эсрэг хүчирхийллийг “Боду Бала Сена” гэгддэг Буддистуудын бүлэглэл байгаа гэж сэрдэж байна.

Учир нь тус бүлэглэл өнгөрөгч онд ислам, христийн шашинтнуудын эсрэг халдлага үйлдэж байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.