“Гуч хүрсэн бүсгүй” тоглолт аймаг бүрт танхим дүүрэн үзэгчтэйгээр үргэлжилж байна

15558986325cbd21086283a“Гурван бүдүүн” хамтлагийн дуучин Шагайгийн Монгол орон даяар тоглогдох “Гуч хүрсэн бүсгүй” аялан тоглолт энэ сарын 19-нд арын сайхан Архангай аймгаас эхэлжээ.

Бие дааж уран бүтээл туурвиж эхэлснээсээ хойш олон сайхан дуунуудыг амилуулан үзэгчиддээ бэлэг барьж, “Гуч хүрсэн бүсгүй” хэмээх өөрөө зохиож, өөрөө дуулсан дуугаараа 30-н насны босгыг алхсан олон мянган бүсгүйчүүдийн цөсийг хөөргөж олон нийтийн сүлжээнд багагүй шуугиан тарьж байсан түүнийг очсон газар бүр нь танхим дүүрэн үзэгчтэй, халуун дотноор угтан авч байгаа гэнэ.

Тухайлбал, түүний хамгийн анх очсон Архангай аймагт тоглолтын билет дуусч, билет олдохгүй байсан тул зарим үзэгчид нь шагийн билетээр үзжээ. Энэ талаар тус аймгийн зарим иргэд “Үнэхээр гайхалтай доргио үдэш байлаа. Манай аймагт анх удаа билет шаглагдлаа. Ганцхан өдөр биш олон өдөр, олон удаа тоглосон бол гоё байх байлаа” хэмээн нүүр номондоо нийтэлсэн байна.

Чадварлаг дуучин бас гайхалтай ая зохиогч Шагайгийн олон хүнд хүлээлт үүсгээд байгаа “Гуч хүрсэн бүсгүй” аялан тоглолт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-нд Говь-Алтай аймагт, маргааш Ховд аймагт тоглогдох юм байна.

4/22-нд -Говь-Алтай 4/23-нд -Ховд 4/24-нд -Баян-Өлгий 4/25-нд -Увс 4/26-нд -Завхан 4/27-нд -Хөвсгөл 4/28-нд -Булган 4/29-нд -Хөтөл 4/30-нд -Сэлэнгэ 5/01-нд -Дархан 5/02-нд -Эрдэнэт 5/03-нд -Зүүнхараа 5/10-нд -Багануур 5/11-нд -Хэнтий 5/12-нд -Дорнод 5/13-нд -Сүхбаатар 5/14-нд -Чойр 5/16-нд -Сайншанд 5/17-нд -Цогтцэций 5/18-нд -Өмнөговь 5/19-нд -Дундговь аймагт тус тус тоглоно.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.