Украины шинэ тэргүүн хатагтай Елена Зеленскаягиийн тухай 9 баримт

690

Сонгогчдын санал өгсөн хуудсын 100% тоолсон дүнгээс үзвэл, Украины ерөнхийлөгчид нэр дэвшигч Владимир Зеленский 73,22 %-ийн саналаар (13,5 сая хүн)  тус орны ерөнхийлөгчөөр сонгогдож байна. Шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол тавдугаар сарын 31-нээс наана болох ёстой. Ингэснээр, Украины шинэ тэргүүн хатагтай ч тодорно.

Нөхөрт гарах хүртлээ Кияшко овогтой байсан Елена Зеленская 1978 онд Кривой Рог хотод төржээ. Тэр нөхөртэйгээ нас чацуу,   нэг  сургуульд  нөгөө ангид сурч байсан бөгөөд харин  тэд дунд сургууль төгссөнийхөө  дараа нэгдүгээр курсийн оюутан байхдаа (Владимир Криворогийн эдийн засгийн дээд сургууль, Елена Криворогийн техникийн их сургуульд сурч байжээ) танилцжээ.

Тэд танилцсанаасаа хойш  8 жилийн дараа гэрлэсэн байна. Охин Александра  нь 2004 он, хүү Крилл нь 2013 онд төржээ.

Елена архитекторчийн боловсролтой ч,  мэргэжлээрээ бараг ажиллаагүй байна. Тэр нөхрийнхөө уран бүтээлийн ажилд даруй татагдан орж, “Квартал 95” студид зориулан сценари бичихэд туслах болжээ.  Тэр нөхрийнхөө “Студия Квартал-95” компанийн хувьцааны 0,01%-ийг бас эзэмшдэг бөгөөд  нөхрийнхөө адил энэ компаниас ашиг  хүртдэг байна.

Үүнээс гадна, Зеленская хэрэглээний зах зээлд бизнес эрхлэдэг ажээ. Тэр “Зелари Фиш” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг, загас боловсруулж, нөөшлөдөг компанийн 25%-ийг эзэмшдэгийг Владимир Зеленскийн орлогын мэдүүлэгт заасан байдаг.

Елена Зеленская “Ард түмний зарц” цуврал кинонд  Украины ерөнхийлөгч болсон багш Голобородькогийн дүрийг гаргахад ихээхэн үүрэгтэй оролцсоныг мэдээлж байсан юм. Энэ цуврал дэлгэцнээ гарснаар  дүрийг бүтээсэн Владимир Зеленскийд  ерөнхийлөгчид нэр дэвших санаа төржээ.

Өөрийнх нь хүлээн зөвшөөрснөөр, Зеленская  нөхрийгөө нэр дэвшихийг сайшаагаагүй байна. Гэсэн ч тэр сонгуулийн ажлаас  хол хөндий байгаагүй бөгөөд сонгуулийн өмнөх штабын ажилд идэвхитэй оролцож байжээ. Елена сонгуулийн кампанит ажлын үеэр сэтгүүлчидтэй цөөн харьцахыг  нөхөртөө зөвлөж,  үүнийгээ түүнийг туршлага багатай гэдгээр  тайлбарласан байна. Владимир Зеленскийн 2017 оны  орлогын мэдүүлэгт дурдсанаар,  Елена 129,8 болон 284 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий хоёр байр болон машины зогсоолын талбайтай ажээ. Үүнээс гадна, Елена 337,8 талбай бүхий сууцны биш байр болон 305,8 хавтгай дөрвөлжин метр талбайтай бас нэг сууцны биш байрны талыг эзэмшиж, түүнчилэн Mercedes-Benz S 500 4Matic машинтай гэнэ.

Зеленская брендийн аксессуарууд, жишээ нь Breguet  болон Piaget маркийн цаг, Graff маркийн чимэг зүүлтүүдтэй ажээ.

Елена Зеленская тэргүүн хатагтайн хувиар ямар ажил эрхлэхээ шийдээгүй байгаа бөгөөд “чи тэргүүн хатагтай болох уу, үгүй юу гэдэг хүртэл  бас ч багагүй хугацаа байна” хэмээн  гравдугаар сард хэлж байжээ. Ингэхдээ  Елена ерөнхийлөгч болсных нь  дараа нөхрийнхөө  хэлэх үгийг редакторлохад бэлэн байгаагаа   мэдэгдэж  байсан юм.

С.Инда


URL:

Нэр: ыыыы Огноо: 24 April 2019

крилл биш кирилл граж гэдэг шигээ бичээд байх юм

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.