Ганцхан өдрийн дотор 37 этгээдийг ЦААЗААР АВЧЭЭ

цааз_bСаудын Арабын эрх баригчид өнгөрөгч долоо хоногт терроризмтой холбоотой 37 этгээдийг цаазаар авсан гэдгээ мэдэгдсэн байна.

Энэ талаар тус улсын төрийн мэдлийн “SPA” агентлаг олон нийтэд мэдээлжээ.

Дээрх иргэдийг “террорист  экстремист үзэл баримтлалыг нэвтрүүлэх, террорист бүлэглэл бий болгох, нийгмийн амар тайван байдалд заналхийлсэн хэмээн буруутгаж, ялын дээд хэмжээ оноосон” гэж тус агентлагийн мэдэгдэлд онцолжээ.

Эдгээр этгээдүүдийн зарим нь Аюулгүй байдлын төв рүү дайрч, хэд хэдэн өндөр албан тушаалтнуудыг хөнөөсөн байна.

“Эмнести Интернэшнл” байгууллага тус улс өнгөрөгч онд 149 хүнийг цаазаар авсан хэмээн мэдээлжээ.

Ялын гүйцэтгэлийг нийслэл Рияд, Макка, Мадина хотноо гүйцэтгэсэн гэнэ.

Саудын Араб жилд хэр хэмжээний цаазын ял гүйцэтгэдэг гэх тоон мэдээллээ үргэлж нууцалдаг ч буруутай этгээдийг цаазаар авсан мэдээллээ төв агентлагаараа дамжуулан нийтэд түгээдэг билээ.


URL:

Сэтгэгдэл бичих