Мьянмарт хөрсний гулгалт үүсжээ

 5cbfefd249f09Мьянмар улсын хойд нутгийн Качин мужид хөрсний гулгалт үүссэний улмаас хашийн уурхайн 54 ажилтан амиа алдсан байж болзошгүй тухай тус мужийн цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлэв.

Хөрсний гулгалтын улмаас үүссэн “шавран нуур” уурхайн ажилтнууд болон 40 тээврийн хэрэгслийг бүрхжээ. Хашийн уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй хөрсний гулгалтуудын улмаас жил тутам олон арван Мьянмар иргэн амиа алддаг байна.

Орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчийн мэдээлснээр, аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа бөгөөд гурван хүний цогцсыг илрүүлээд байгаа ажээ. “Ажилтнууд амьд гарч чадахгүй. Учир нь тэд шаварт булшлагдсан” гэж мужийн хууль тогтоогч Тин Сое “Reuters” агентлагт мэдээлжээ.

Хөрсний гулгалтын улмаас амиа алдагсдын дийлэнх нь томоохон компаниудын үйл ажиллагаа явуулж байсан газраас хашийн үлдэгдэл түүдэг амьжиргааны түвшин доогуур иргэд байдаг аж. Качин мужийн Факант тосгонд энэ он гарсаар наад зах нь 20 хүн амиа алдсан байна.

montsame.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.