Биткоинд хууртсан Япон тэрбумтны ХАРУУСАЛ

баян_bЯпоны хамгийн баян эрхмүүдийн нэг “Софтбанк” группын үүсгэн байгуулагч, тэрбумтан Масаёши Сон цахим төгрөг буюу биткоиноос болж, их хэмжээний хохирол амссан талаар “www.foxbusiness.com” сайт мэдээллээ.

 2017-2018 он бол биткоины эрин үе байсан иргэд хялбар аргаар баяжихын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байв.

 Тэгвэл энэ үеэр Япон тэрбумтан биткоинд 130 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч алдагдал хүлээсэн байна.

 Энэ талаар түүний ойрын эх сурвалж, Америкийн ”Wall Street Journal” сэтгүүлд мэдээлсэн байна. Эх сурвалж “Масаёши Сон саяыг хаяж, тэрбумыг олохыг хүссэн ч алдагдал хүлээсэн. Тэрбээр цахим төгрөгөөс болгоомжлохыг ойрын хүрээлэлийнхэндээ сануулж, уриалсаар байгаа” гэж ярьжээ.

Масаёши Сон 2017 оны арваннэгдүгээр сард биткоины ханш оргил үедээ хүрч байхад хамтрагчийнхаа үгэнд итгэж, хөрөнгө оруулалт хийжээ.

Хэвлэлээр цацагдаад буй уг мэдээлэлтэй холбоотойгоор “Софтбанк” групп ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Түүний нийт хөрөнгө 24 тэрбум ам.доллар ба Японы хоёр дахь баян эрхэм юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.