Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох өдрийг тэмдэглэнэ

3256

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох дэлхийн өдөр хэмээн тэмдэглэдэг.

Дэлхий нийтээр энэ өдөр эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, яаж хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодохыг, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга хайхыг уриалдаг байна. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохыг олон нийтэд сануулах энэ өдрийг 1998 оноос анх АНУ-д санаачилсан нь өнөөдөр дэлхийн санаачилга болжээ.

Манай улсад энэ өдрийг 2006 оноос Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар тэмдэглэж ирсэн аж. Энэ оны гурван сарын байдлаар дэлхийн 54 орон бүх орчинд хүүхдийн эсрэг шийтгэлийг хориглоод байгаа бөгөөд Монгол Улс энэ конвенцэд нэгдээд байна.

Зууны мэдээ сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.