Э.Бат-Үүл: Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой

Хамтарсан Засгийн газраас гарахаар хүсэлтээ өгөөд буй АН-ын зургаан сайд, шинээр горилж буй МАН-ын зургаан сайдыг тойрсон үйл явдал ид өрнөж байна.

Гишүүд ч үүнд өөр, өөрийн байр сууриа янз бүрээр илэрхийлж сууна. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “2008 оны сонгуульд МАН-ын нам ялалт байгуулж ард түмэн тэдэнд Засгийн эрх барих эрх олгосон. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад Ардчилсан намыг хамтарч ажиллахы урьсан. Ингэж эвслийн Засгийн газар байгуулагдсан түүхтэй. Төр бол хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл өнөөдөр хууль зөрчсөн ноцтой асуудал хэлэлцэх гэж байгааг мэдэж байна уу Батболд сайд аа. Иймд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох ёстой” гэсэн байр сууриа илэрхийллээ.

Б.Ирээдүй


URL:

Сэтгэгдэл бичих