БЗД ба Төмөр сэнтийн төлөөх тулаан

3300

Монгол улсын хүн амын 10 хувь дангаар оршдог гэх Баянзүрх дүүрэг хараалд өртөөд дариу 3 жилийн нүүрийг үзжээ. Хараал ч гэж дээ улс төр утгаа алдаж эрүүл согтуу нь мэдэгдэхгүй шаагилдсан хэдэн авгай нар төр барих нь халаг юм болж бүтэн цэрэгжилтийн байдалтай БЗД-ийн байрыг барьцаалж бүслэлт байгуулаад байгаа юм байх.

Дүүргийн байр руу орох гэсэн иргэд, албан хаагчдын хэнийг ч нэвтрүүлэхгүй, хараахыг нь харааж, зодохыг нь зодоод, гар хөлийг нь хугалж байгаа сурагтай. За бүүр ардын намынх гээд хэлчих юм бол алахад ч бэлэн зэвсэглэсэн гэнэ. Цагдаа цэрэггүй тэдэнд нүдүүлнэ. Хэлдэг үг нь АЛ, ХЯД, ЗАЙЛУУЛ, ПЯЗДА, МАЙ

Юун нөгөө Game Of Trone. Кино цаашаа тэхүү. Байлдаад байгаа юм уу хаашаа юм.

Дан хорооны хэсгийн ахлагч, ажилчдаас бүрдсэн танхай авгайчуудын арми яг үнэндээ юуны төлөө жагсаад байгаагаа ч мэддэггүй юм билээ. Ямартай ч жагсахгүй л юм бол ажлаасаа халагдана гэсэн Пүрэвдаваа гэгч том даргын сүрдүүлэг зарлигтай юм гэсэн.

Өнөөх Пүрэвдаваа гэгч нь дүүргийнхээ байранд хүн зодож хүчин танхайн хэргээрээ олноо танигдсан БЗД-ийн өмнөх засаг ноён асан, дүүргийнхээ Ардчилсан намын дарга хийдэг нөхөр юм байх.

Өнөө цагт дарга бол хаан болсны тод жишээ энэ.

2016 оны орон нутгийн сонгуулиар АН-ын гишүүд мөнгө тарааж байгаад баригдсаны улмаас тус дүүрэгт ИТХ-ын 2 суудал онгорхой шүд шиг хоосон үлдэж төлөөлөгчдийн тоо тэнцсэнээр хэн хэн нь засгаа байгуулж чадахгүй арчаагүй байдал үүссэн.‼️

Хэрэлдэж муудалцаж, шүүхдэлцсэний эцэст МАН олонх болж одоо л нэг юм засгаа байгуулъя даа гэсэн чинь #АН-ын гишүүд гэх тодотголтой олон галзуу авгай нараас бүрдсэн Пүрэвдаваа хааны их цэрэг төр эргүүлэхээр Хааныхаа өргөөг барьцаалж үхэн хатан тэмцэлдэж байгаа нь энэ юм гэнэ.

Пүрэвдаваа хаан сэнтийдээ тийм агуу их хайртай юм уу гэхээр бас тийм биш юм шиг байгаа юмаа. Олон жил Баянзүрхэд засагласан #АН-ын хувьд газрын наймаа, тендерийн луйвар гээд ганц Пүрвэдаваа битгий хэл түүнээс том АН-ын угшилтай Хаадын хаадын олон олон нуух фактууд байгаад учир байгаа юм. Үүнийг шинэхэн хотын дарга хэвлэлийн хурлаараа хэлээд авсан.

Эрх барьж байгаа #МАН-ын хувьд бол #БЗД-ийг түргэхэн шиг удирдлагатай болгож богино хугацаанд ч атахнаа сонгуулиар амласан амлалтуудаасаа биелүүлж жоохон ч гэсэн ажил явуулах нь дараагын сонгуульд оролцоход нь нэн чухал байгаа. Аааан харин энэ мэтээр үймээн самуун дэгдээж 350мянган иргэний эрхийг зөрчиж, дүүргийг удирдлаггүй иргэдийг нь төрийн үйлчилгээгүй байлгах сонирхол хэнд байна вэ гэдэг л сонин байгаад байгаа юм.

Сонин ч юу байхав дээ. Пүрэвдаваадаа ч учир нь байгаа юм биш. #АН-ын дарга Бах хочит Эрдэнэ вантан ард нь хор найруулж суугаа нь тодорхой болсон. Үүнийгээ ч тэрээр БЗД-ийн намынхаа хурлыг БГД зохион байгуулж байгаад намынхаа гишүүдэд гардуулсан үйлдлээрээ батлаад авсан. За ямартай ч тус дүүрэгт өмнө нь засаглаж байсан #АН-ын дарга нарын булхай луйвар их тул ямар ч аргаар хамаагүй үхэн хатан тэмцэж байгаад 20 оны сонгуультай залгах тактикийг #АН-ынхан бариад эхэлсэн нь өнөөгийн үйл явдлаас тодорхой харагдаж байна.

Уг нь бол төр нь эзэнтэй юм бол арга хэмжээ авч энэ мэт даварсан гаруудыг тэр галзуу авгай нарын армитай нь цуг нухчин дарчхаж болмоор.. Даанч манай дарга нар сошиал сүлжээнд муухай харагдахаасаа айдаг болсноосоо хойш эрчүүд нь хүртэл халз зодолдохын оронд халз бичлэг хийж хэрэлддэг болоод байгаа.

АН байна уу МАН нь байна уу хамаа алга 350мянган иргэний эрх ашгийг зөрчихөө больчих л доо.

Эх сурвалж. Фэйсбүүк


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.