ОХУ-аас хил давж орж ирсэн түймэрт 600 га талбай өртжээ

15561790015cc168398e897Монгол Улсаас ой хээрийн түймэр хил даван ОХУ-н нутаг дэвсгэрт орсон” гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл дээрх мэдээлэл худал гэдгийг албаны хүмүүс онцолжээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт сумаас зүүн хойш 80 км Онон багийн нутаг “Хашлиг” гэдэг газар ОХУ-аас 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12.42 цагт /хиймэл дагуулын мэдээллээр/ ой, хээрийн гал түймэр хил давж орж ирсэн байна.

Түймрийн голомтод Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 24 алба хаагч, 1 автомашин, Үндэсний Аврах бригадаас 20 алба хаагч, ЗХ-ний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, хилийн цэргээс 53 алба хаагч, 4 автомашин, орон нутгаас 10 иргэн, 4 автомашин, 15 морь нийт түймрийн голомтод 67 хүн, ЗХ-ний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, 6 автомашин, 15 морьтойгоор ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар ойн бүсийн 600 га талбай өртөж шатжээ.

Т.Гэрэл


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих