Зээлийн данс 49.2 мянгаар нэмэгдэж, 1.3 саяд хүрчээ

3345

Арилжааны банкууд дахь зээлийн дансны тоо энэ оны эхний улирлын байдлаар 1.3 сая болж, 2018 оны эцсээс 49.2 мянга буюу 4 хувиар өсжээ.

Банкуудын олгосон нийт зээлийн хэмжээ 2019 оны гуравдугаар сард 238 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнээс 216 тэрбум нь тэтгэврийн зээл байсан талаар Монголбанк мэдээлсэн. Тэгвэл зурагт үзүүлсэнчлэн 239,857 хүн тэтгэврийн зээлтэй байгаа бол 347,358 хүн цалингийн зээлтэй болохыг тооцоолжээ. Нийт зээлийн 25%-ийг цалин, тэтгэврийн зээл эзэлж байна.

2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 410 орчим мянган ахмад тэтгэвэр авч буй. Дээрх судалгаанаас харахад нийт ахмадуудын 58.5% нь тэтгэврийн зээлтэй ажээ.

Эх сурвалж: ҮСХ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.