Венесуэльчүүд бол богино зайн улс төрийн тоглолтын хамгийн том хохирогч

fce591_venezuela_map_x974Асар их байгалийн баялагтай, дэлхийн чинээлэг орнуудын тоонд багтдаг байсан Венесуэль улс өдгөө гүн хямралд орсны гол шалтгаан нь популизм байсныг дэлхийн нийт шүүмжилж байна. Газрын тосны арвин нөөцтэй энэ улс орны хувьд баялгийн хараалд нэрвэгдсэн гэж үздэг. Мэдээж цөөхөн эрх мэдэлтний хэт давруу үйлдэл улс орноо элгээр нь хэвтүүлдгийн муу жишээ давтагдсан.

Мөнгө нь үнэгүйдэж, хог шиг гудамжаар хөглөрөхөд хүрсэн нь Африкийн хямралаар ганц ширхэг талх ачаа зөөдөг тэрэг дүүрэн мөнгөний үнэд хүрсэнтэй адил нөхцөлд хүрчээ. Харамсалтай нь Африк одоо ч хямралаасаа гарч чадаагүй байна.

Венесуэлийн жилийн инфляц 2018 оны эцэс гэхэд 1.37 сая хувь буюу гиперинфляцад хүрсэн гол шалтгаан бол Засгийн газраас нь төсвийн алдагдлаа мөнгө хэвлэх аргаар нөхсөнөөс болсон гэж Олон улсын валютын сангийн тайланд тэмдэглэсэн. Тэгвэл  энэ оны нэгдүгээр сарын байдлаар тус улсад инфляц 2.67 сая хувь хүрч, жилийн эцэс гэхэд хэрэглээний үнэ нь 10 сая хувиар ихсэх төлөвтэй байна гэсэн тооцооллыг дээрх байгууллагаас хийсэн байна. Үнийн өсөлт нь есөн сарын дотор 100 дахин нэмэгдсэн Венесуэлийн эдийн засгийн урьдчилсан тооцоо өөрчлөгдөөгүй байгаа юм. 2018 онд ДНБ-ний хэмжээ нь 18 хувиар, 2019 он гэхэд дахин 25% буурахаар байна. ДНБ нь хоёр оронтой тоогоор  дөрвөн ч удаа буурлаа.

Ерөнхийлөгч Николас Мадуро 2013 онд инфляцтай тэмцэнэ гэж гарч ирсэн ч албан тушаалд очсон цагаасаа хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 24 дахин өсгөжээ. Улмаар өнгөрсөн оны наймдугаар сард цалингийн доод хэмжээ нь 3,000-аас дээш хувиар өсөж, 1,800 боливар болтол уруудсан. Үүнээс хоёрхон сарын дараа буюу аравдугаар сард нь 1,800 боливар ердөө 20 ам.долларт хүрэхээргүй ханштай болсон ч компаниуд нь ажилчдаа цалинжуулж чадахгүй болсон. Алсын хараатай бодлого бус, богино зайн улс төрийн тоглолт ямар хор уршиг дагуулдгийн бас нэг муу жишээг бид бэлээхэн ийнхүү бусад дээр харж байна.

Жилийн дараа манай улс сонгуультай золгоно. Сонгууль угтсан популизм Монголын эдийн засгийн Венесуэлийн замаар оруулах эрсдэл байгааг үгүйсгэх аргагүй гэдгийг сануулъя.

Л.Болд


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.