Салбарын сайдыг СОНАТА борлуулагчид ЛОББИДОВ

33Монгол Улс 2018 оны эцсийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 970.8 мянгад хүрчээ. Тиймээс ямар нэгэн зохицуулалт хийх шаардлагатай гэж үзсэн учраас салбар яамнаас хуулийн төсөл санаачлан өргөн барилаа.

Энэхүү хуулийн төсөлд баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг улсын бүртгэлд бүртгэхгүй байх тухай зохицуулалт орсон байна. Гэхдээ энэ тухай сайд болон Засгийн газраас мэдээлэл өгөхгүй байхаар шийджээ. Баруун хүрдтэй автомашины ханшийн хувьд харьцангуй хямд. Тийм учраас хэрэглэгчид нь дундаж орлоготой иргэд байдаг. Гэвч ийм хязгаарлалт хийвэл нэг талаар дундаж орлоготой иргэдийг хясан боогдуулж байгаа, нөгөө талаас зүүн жолооны хүрдтэй Солонгосын автомашин импортлогчдыг дэмжих лобби яваад байна уу гэж хардахад хүргэж байна.

Энэ сэдвээр иргэд, олон нийт ихэд маргадаг бөгөөд хэд хэдэн удаа судалгаа, санал асуулга явуулж, тодорхой шийдэлд хүрч чадалгүй орхигдуулж байсан юм. Харин Б.Энх-Амгалан Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдмогцоо яаран ийм хуулийн төсөл өргөн барьж байгаа нь бизнесийн бүлэглэлийг дэмжиж зорилготой юу гэх хардлагыг төрүүлж байна.

Undesten.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих