Нохойнд зориулсан “Оскар” буюу “АЛТАН ХҮЗҮҮВЧ”

Холливудын кино жүжигчдээс дутахгүй алдартай амьтад бий. Дэлгэцээр дамжин үзэгчдийн танил болсон тэдгээр амьтанд зориулан “Алтан хүзүүвч” шагнал бий болгожээ. Энэхүү шагнал таван номинацитай бөгөөд уран сайхны киноны шилдэг дүрийн анхны эзнээр Угги нэртэй нохой тодорсон байна. Тэрхүү нохой “Жүжигчин” киноны баатар гэнэ. Түүний шагналыг ирэх гуравдугаар сард Лос-Анжелест болох ёслолын арга хэмжээний үеэр гардуулах аж. “Алтан хүзүүвч”-ээс өмнө ийм төрлийн шагналыг 2001 онд Каннын кино наадмын үеэр бий болгосон юм байна. Тэр үед уг шагналыг мөн л Угги хүртэж байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих