МЕССИ 600 ДАХЬ ГООЛОО ОРУУЛЖ, “БАРСА” “ЛИВЕРПУЛЬ”-ИЙГ ИТГЭЛ ТӨГС ХОЖИВ

image-5193-1551305724-620x414“Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд шалгарсан Испаний “Барселона”, Английн “Ливерпүүл” багуудын эхний тоглолт Барселона хотын “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн шөнө боллоо.

Тоглолт 3:0-оор талбайн эздийн ялалтаар өндөрлөв. Тоглолтын эхний гоолыг 26 дахь минутад Л.Суарэс оруулсан бол 75, 82 дахь минутад Л.Месси гоол хийж, хожлоо баталгаажуулсан. Месси өөрийн 600 дахь гоолыг гоёмсог хаалттай цохилтоор орууллаа.

Хоёр багийн хариу тоглолт ирэх долоо хоногт болно.

“Аваргуудын лиг”-ийн хагас шигшээгийн эхний тоглолтоос ийнхүү Нидерландын “Аякс”, Испаний “Барселона” багууд эхний хожлоо авлаа. Английн багууд хүнд байдалд үлдлээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих